Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2022-07-01 • 1м унших

НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар түгжрэлээс үүсэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, алдагдсан боломжийг тооцсон аргачлал, арга зүйн судалгаа, “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”, мөн нийслэл Улаанбаатар хотын “Шинэ тойрог зам барих төсөл”-ийн танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

Нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 47.6 хувь амьдран сууж байна. Автомашины тоо авто замын сүлжээний багтаамжаас хоёр дахин хэтэрсэн гэсэн судалгаа гарчээ. Нийслэлд түгжрэл нэмэгдэхийн хэрээр улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, хүрээлэн буй орчин, иргэний эрүүл мэнд, боловсрол, өрхийн орлогод сөргөөр нөлөөлж буй юм. Тиймээс Улаанбаатар хотын түгжрэлийн сөрөг нөлөөллийг олон улсын судалгааны арга зүйг ашиглан судалсан байна. Энэхүү судалгааг Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн НИТХ-ын төлөөлөгчдөд танилцууллаа.

Тээврийн хэрэгслээс ялгардаг бохирдлын дийлэнх нь хүний нүдэнд харагддаггүй хийнүүд байдаг. Тэдгээр хийн 80-90 хувь машины яндангаас ялгардгийн дээр дуу чимээний бохирдлын 60 хувь нь  тээврийн хэрэгслээс үүдэлтэй байна. Удаан хугацаанд дуу чимээтэй орчинд амьдарч буй иргэдийн нойрны чанар алдагдаж, нярай, бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, замын цагдаа нар, зам дагуух байранд ажиллаж, амьдардаг иргэд хамгийн ихээр өртөж байгааг судалгаа харуулжээ.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн улмаас алдагдсан боломжийг мөнгөн дүнгээр тооцоход, 2021 оны түгжрэлийн өртөг 3.8 их наяд төгрөг болж, Улаанбаатар хотын ДНБ-ий 16 хувь, Монгол Улсын ДНБ-ий есөн хувийг эзэлсэн байна. Үүнээс гадна мөнгөн дүнгээр тооцох боломжгүй маш олон сөрөг нөлөөлөл байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн тодотгосон.

Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”-ийг танилцууллаа. Тэрбээр "Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлд үлэмж нөлөө үзүүлэх масс транзит буюу хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх тухай асуудлыг 1979 оноос ярьж эхэлсэн байдаг. Түүнээс хойш 2007, 2013, 2017 онд далайцтай судалгаа хийж байжээ.

Хамгийн сүүлийн “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”-ийг танилцуулж байна. 31 буудал бүхий 49.4 км урттай, үндсэн гурван чиглэлтэй энэхүү төслийг 2022-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Төслийн нэгдүгээр шат болох 18.1 км урттай, 15 буудал бүхий шугамыг 2024 он хүртэл барьж байгуулахаар төлөвлөж байна.

Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт компанийг байгуулж, төсөл хэрэгжүүлэх бөгөөд ТЭЗҮ боловсруулж, Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр батлуулсан.

Төслийн бүтээн байгуулалт өрнөх үед 6,000 орчим, төслийн үйл ажиллагаа жигдэрсэн үед 800 хүнийг ажлын байртай болгоно. Мөн хотын түгжрэлийг 50 хувиар бууруулах бидний зорилт 25 хувьтай хэрэгжинэ. Авто замын хөдөлгөөн тээвэр, ложистик боловсронгуй болж, хүрээлэн байгаа орчны сөрөг нөлөөлөл буурна" гэв.

“Шинэ тойрог зам” төслийг 2022-2026 онд хэрэгжүүлэх бөгөөд 71.5 км замыг хоёр үе шаттай барьж байгуулна.

Төслийн нэгдүгээр шатанд Туулын эрэг дагуу 33.5 км авто зам барих юм. Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбох энэхүү зам түгжрэл бууруулахад онцгой нөлөөтэй гэж тооцож байгаа бөгөөд төслийн нэгдүгээр үе шатны ТЭЗҮ-ийг боловсруулах шатандаа байна.

НИТХ-ын төлөөлөгчид дээрх томоохон төслүүдийг дэмжиж, хэрэгжүүлэх шатандаа алдаа мадаг гаргахгүй байх, хөрөнгө оруулалт болоод бусад төрлийн саатлыг урьдчилан тооцож, богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
Д.АМАРБАЯГАЛАНЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГЛӨӨ
1 цагийн өмнө • 1м унших
Шууд
2 настай хүүгийн шүүх шинжилгээний дүгнэлт гарчээ
6 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Ц. Сандаг-Очир: Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг эцсийн байдлаар УИХ-аар хэлэлцүүлэн эцэслэнэ
6 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ТББХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг гишүүдийн олонх буюу 86.4 хувь нь дэмжсэнгүй
8 цагийн өмнө • 1м унших
Улс төр
УИХ гишүүн Б.Энхбаярт мэдэгдэл, хүсэлт хүргүүллээ.
8 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ТББХ: Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ
9 цагийн өмнө • 1м унших
Улс төр
АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨХ ДАЙН
10 цагийн өмнө • 1м унших
Шууд
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМИЙН СУРГАЛТ
10 цагийн өмнө • 1м унших
Шууд
"Silk way star" шоуны дөрөв дэх шатанд Монгол, Малайзын дуучид түрүүллээ
11 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Энэтхэг, Монгол хоёр улс стратегийн түншлэлийн харилцаагаа өргөжүүлсэн 10 гэрээ байгууллаа
11 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д мэдүүлэхээр болов
2025-10-15 • 1м унших
Эдийн засаг
Т.АУБАКИР: АХМАДЫН ТЭТГЭВЭР НЭМЭХЭД НИЙТ 490 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ
2025-10-15 • 1м унших
Эдийн засаг
“АЛТ-3” ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИХ ЭСЭХ НЬ ТӨРИЙН ШИЙДВЭРЭЭС ШУУД ХАМААРНА
2025-10-15 • 1м унших
Улс төр
МАН бүлгийн төлөөлөл мэдэгдэл гаргалаа
2025-10-15 • 1м унших
Эдийн засаг
Европын хөрөнгө оруулалтын банк Монголын эрчим хүчний шилжилтэд 1 тэрбум еврогийн санхүүжилт олгоно
2025-10-15 • 1м унших
Шууд
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.НАНДИНБОЛОР САЛБАР, НЭГЖИД АЖИЛЛАЛАА
2025-10-15 • 1м унших
Шууд
ЦЕГ: НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татах саналтайгаар прокурорт шилжүүллээ
2025-10-15 • 1м унших
Улс төр
Засгийн газар хуралдаж байна
2025-10-15 • 1м унших
Улс төр
Монгол Улс, Энэтхэг Улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурав
2025-10-15 • 1м унших
Шууд
Өнөөдөр олон улсын хөдөөгийн эмэгтэйчүүдийн өдөр
2025-10-15 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Өнөөдөр "Дэлхийн стандартын өдөр"
2025-10-14 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48.8 сая төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ
2025-10-14 • 1м унших
Сэдвийн мөрөөр
“Туслаарай, цагдаа дуудаарай”
2025-10-14 • 1м унших
Шууд
УРИАЛГА
2025-10-13 • 1м унших
Шууд
Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлнэ
2025-10-13 • 1м унших
Шууд
Цахим залилангаар гаршсан 43 настай эмэгтэйг баривчиллаа
2025-10-13 • 1м унших
Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр морджээ
2025-10-13 • 1м унших
Улс төр
Ц.Сандаг-Очир сандарч, Д.Амарбаясгалан барьц алдав уу?
2025-10-13 • 1м унших
Улс төр
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсангүй
2025-10-13 • 1м унших
Эдийн засаг
Аравдугаар сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
2025-10-13 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх