Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2022-07-01 • 1м унших

Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Кью Эс Си компани Хөгжлийн банкинаас авсан 191.1 тэрбум төгрөгийн чанаргүй зээлээ бүрэн төллөө. Ингэснээр Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл тогтворжиж байна. 

2023 оны есдүгээр сард төлөх ёстой Евро бондын 500 сая ам.доллар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөх ёстой Самурай бондын эргэн төлөлттэй холбоотой эрсдэлээс гарч байна.

Төгрөг болон иений өнөөдрийн ханшаар "Самурай бонд"-д 700 орчим тэрбум төгрөг төлөх ёстой" гэлээ. 

Мөн үргэлжлүүлэн "Засгийн газрын баталгаатай учраас Хөгжлийн Банкны чанаргүй зээлүүдийг тухайн банкаар нь бүрэн төлүүлэх зорилгыг тавьж байна. Одоогоор 500 орчим тэрбум төгрөг төлөгдсөн байна. Үлдсэн хувь нь төлөгдөх хугацаа хүртэл жил хагасын хугацаа байна. Бид Самурай бондын эрсдэлийг бүрэн хаана, татвар төлөгчдөд санхүүгийн дарамт төсвөөр дамжиж очихгүй гэсэн үг. Ийм сайн мэдээ байна.

Дээр дурдсанчлан 500 тэрбум төгрөг төлөвлөснөөр энэ өрийг төлөх сан хуримтлагдаж байна гэсэн үг. Хуримтлагдсан хэмжээгээр гадаадын зах зээлд "Самурай бонд"-ыг худалдан авсан. Мөн бонд эзэмшиж буй хөрөнгө оруулагч нарт хандсан. Хөрөнгө оруулагчид хүсвэл хугацаанаас өмнө үүнийг буцааж дуудаж болно. Бид төлөхөд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Бидний тавьсан энэ саналын дагуу буцаан дуудах нэг ч хөрөнгө оруулагч гарч ирээгүй. Энэ нь Монгол Улсын Засгийн газар, өрийн бичигт гадаад хөрөнгө оруулагч нар маш итгэлтэй байна гэсэн үг. Хугацаандаа бүрэн төлөгдөнө гэдэгт итгэж байна гэдэг хариу өгсөн" гэх мэдээллийг өглөө.

Харин Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Хөгжлийн Банкны нөхцөл байдал тун хүнд байсныг та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн оны сүүлээр Монгол банкнаас Хөгжлийн Банканд шалгалт хийсэн. Банкны чухал үзүүлэлт нь өөрийн хөрөнгийн хүрэлцээний харилцаа байдаг. Монгол банкнаас тавьсан шаардлагыг Хөгжлийн банкан дээр 9 хувиас дээш байх ёстой байсан. Оны эцсийн байдлаар Монгол банкны шалгалтын үр дүнд энэ хувь 1.4 хувь болж буурахаар нөхцөл байдал үүсэж байсан.

Өнгөрсөн хугацаанд чанаргүй зээлүүдийг төлүүлэх энэ арга хэмжээг авч хэрэгжүүлж, "Кью-Эс-Си" компанийн төлбөр бүрэн төлж барагдсанаар одоогийн байдлаар урьдчилсан тооцоогоор өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа үзүүлэлт 13.8 хувь дээр явж байна. Энэ нь банк хэвийн үйл ажиллагаатай болох бидний зорилтод тун дөхөж байна” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Зүсэгдсэн шархтай цогцос олджээ
18 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Танилцуулгадаа хуурамч мэдээлэл оруулсан Румыны сайд огцорчээ
22 цагийн өмнө • 1м унших
Шууд
Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ
22 цагийн өмнө • 1м унших
Шууд
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
22 цагийн өмнө • 1м унших
Шууд
2025 өвлийн элсэлтийн шалгалт
22 цагийн өмнө • 1м унших
Шууд
Данбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засварлана
2025-11-29 • 1м унших
Эдийн засаг
Монгол Улсын хөгжлийн ирэх таван жилийн үндсэн чиглэл
2025-11-29 • 1м унших
Шууд
Шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байхыг анхаарууллаа
2025-11-29 • 1м унших
Гадаад мэдээ
Хонконгт гашуудал зарлаж, төрийн далбааг бөхийлгөлөө
2025-11-29 • 1м унших
Улс төр
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ажлаа хүлээн авчээ
2025-11-29 • 1м унших
Шууд
Э.Ариунболд их дуулгаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-29 • 1м унших
Эдийн засаг
"Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
2025-11-29 • 1м унших
Эдийн засаг
“МИАТ” ТӨХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “ДЦС-4” ТӨХК-ийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөллөө
2025-11-28 • 1м унших
Шууд
Нийтийг хамарсан баяр ёслолыг ХЯЗГААРЛАХ уриаллаа
2025-11-28 • 1м унших
Шууд
ЗГ: Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцно
2025-11-28 • 1м унших
Шууд
Б.Эрдэнэсүхийг дахин 30 хоногоор баривчилжээ
2025-11-28 • 1м унших
Шууд
П.НАРАНБАЯР САЙДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ
2025-11-28 • 1м унших
Улс төр
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2025-11-28 • 1м унших
Улс төр
Б.ЭНХБАЯР САЙДЫГ НАМААС ХӨӨСӨН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖЭЭ
2025-11-28 • 1м унших
Шууд
Эмч нарын илүү цагийн урамшуулалд зарцуулах мөнгийг ЗГ-ын нөөцөөс гаргана
2025-11-28 • 1м унших
Гадаад мэдээ
Гадаадын иргэдэд олгосон ногоон картыг дахин шалгана
2025-11-28 • 1м унших
Эдийн засаг
Улаанбаатар метро төслийн ажлыг 2026 онд эхлүүлнэ
2025-11-28 • 1м унших
Шууд
БНХАУ-д үйлдвэрлэсэн хагас коксон түлшний үзүүлэлт “Сайжруулсан хатуу түлш. MNS5679:2025” стандартын шаардлагыг хангажээ
2025-11-25 • 1м унших
Улс төр
С.Наранцогт Монгол банкыг “самрах”-аар явах сургаар “Эрдэнэс Монгол”-д эзэн суух марофон эхэлчихлээ, зүгээр үү?
2025-11-25 • 1м унших
Эдийн засаг
ТЭТГЭВРИЙН САН БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
2025-11-25 • 1м унших
Шууд
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар Б.Төгсбаярыг томилно
2025-11-25 • 1м унших
Шууд
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхийг 10 саяар шагнана
2025-11-25 • 1м унших
Шууд
КИБЕР ТУСГААР ТОГТНОЛ ФОРУМ–2025
2025-11-25 • 1м унших
Шууд
Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С.Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
2025-11-25 • 1м унших
Шууд
Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалт болж байна
2025-11-25 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх