Монгол иргэдийг Хятад руу тусгаарлахгүй зорчуулна гэдэг ташаа мэдээлэл цацагджээ
2022.07.01 •
1м унших
БНХАУ-ын Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн гаргасан тогтоолын дагуу долдугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсаас БНХАУ руу зорчих иргэдийг Монголд 5, БНХАУ-д очсоных нь дараа 14 хоног тусгаарлах журам гараад буй. Тэгвэл өчигдрөөс БНХАУ руу монгол иргэд зорчиход ямар нэгэн тусгаарлалт хийхгүй гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Энэ талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд, Ташаа мэдээлэл гэдгийг онцлоод эрүүл мэндийн гэрчилгээ авах шинэчилсэн журамтай танилцахыг анхааруулжээ.