"БНХАУ-руу хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан мах, сүү, гурилын экспортыг нэмэгдүүлэхэд бэлэн"
2022.07.01 •
1м унших
Элчин сайд Т.Бадрал 2022 оны зургаадугаар сарын 29-ний өдөр БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Жан Баофөнтай цахимаар уулзалт хийлээ.
Монгол Улсаас БНХАУ-д уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, Хятадын Гаалийн “нэг цонх”-ны үйл ажиллагаа болон тус улсын гаалийн сайн туршлагыг судлах асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Жан Баофөн захирал Монгол Улсаас БНХАУ-ын хорио цээр, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан мах, сүү, гурил зэрэг бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монголын талаас тавьсан гаалийн хамтын ажиллагааны бусад чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдлээ гэж Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас мэдээллээ.