"Бүрдэл Майнинг" ХХК-ийн ус ашиглах зөвшөөрөл, гэрээг цуцаллаа
2022.07.01 •
1м унших
“Бүрдэл майнинг” ХХК усны стандартаас хэтэрсэн бохир усыг удаа дараа Туул голд нийлүүлсэн талаар Туул голын сав газрын захиргаанаас мэдэгдсэн. Хэрвээ энэхүү үйлдэл дахин давтагдвал Усны тухай хуульд заасны дагуу ус ашиглах эрхийг цуцлахыг өчигдөр анхааруулсан.
Тодруулбал, Төв аймгийн Заамар сумын нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буй "Бүрдэл Майнинг" ХХК нь 2021 оны есдүгээр сарын 28-ны өдөр бохир ус нийлүүлж, мөн 2022 оны зургаадугаар сарын 24-ны өдөр дахин нийлүүлж байсныг тогтоосон байдаг.
Иймд "Бүрдэл Майнинг" ХХК-ийн ус ашиглах зөвшөөрөл, гэрээг цуцаллаа гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яам Туул голын сав газрын захиргаанаас мэдээллээ.