Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2022-06-30 • 1м унших

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204.11 км авто замын их засвар шинэчлэлтийн ажлын явцтай танилцлаа.

Тус авто замыг таван багцад хуваан, дөрвөн эгнээ болгож өргөтгөн шинэчилж буй юм.

Одоогоор Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн багц 1, 3, 5 дугаар хэсгийн 113.53 км замыг шинээр асфальтбетоноор хучиж, 2, 4 дүгээр хэсгийн багцын 90 орчим км түр замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байна.

Замын гол ажил болох далан суурь бүтцийн гүйцэтгэл 70, нийт ажлын гүйцэтгэл 40 гаруй хувьтай явагдаж байна. Энэ оны аравдугаар сарын 30 гэхэд эхний хоёр эгнээ бүхий хатуу хучилттай авто замаар тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх шахуу төлөвлөгөөтэй ажиллаж буйг Ерөнхий сайдад холбогдох албаныхан танилцууллаа.

Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын ажлыг долоон компани гүйцэтгэж байна. 4, 2, 3-р багцыг гүйцэтгэж буй БНХАУ-ын “Чайна-Жео Инженеринг” болон “Жунмэй Инженеринг” групп компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байна.

Ерөнхий сайдыг газар дээр нь ажиллахад БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Цай Вэньруй байлцаж асуудлыг ярилцлаа.

Ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа БНХАУ-ын компаниудыг дахин асуудал үүсгэвэл гэрээг цуцлахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хатуу сануулав. Мөн Дарханы замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон бүх төрийн албан хаагчдыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа хэллээ.

Ингэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “БНХАУ-ын "Чайна-Жео Инженеринг” кмопани 14.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт аваад, цар тахалтай холбоотой амаргүй нөхцөл байдал гэж тайлбарласан ба  гүйцэтгэл хийгдээгүй байгаа юм. Дөрөв дэх багц, хоёр болон гуравдугаар багцын гүйцэтгэл тааруу байна. Сонгон шалгаруулалт дээр Засгийн газар алдаа хийсэн гэсэн үг. Үүний цаана авлигын асуудал байгааг үгүйсгэхгүй. Холбогдох байгууллагуудад энэ талаарх мэдээллийг өгсөн" гэсэн юм. 

Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг сар бүр шалгана. Энэ ганц Зам тээвэр, хөгжлийн яамны асуудал биш. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын стратегийн 47 төсөлтэй адилтган Засгийн газар бүх төвшинд анхаарч ажиллана гэв.

Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар санхүүжилт саатсан шалтгааныг гүйцэтгэгч компаниуд тайлангаа цаг тухай бүрд нь хүргүүлэхгүй асуудал үүсгэж байсан гээд Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банкны удирдлагуудтай санхүүжилтийг тасалдуулахгүй байхаар тохиролцсоныг Ерөнхий сайдад энэ үеэр танилцуулж байлаа. Ажлыг хурдасгахын тулд гүйцэтгэл хангалтгүй байгаа багцууд дээр Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу ЗХЖШ-ын барилга инженерийн цэргийн анги бүрэлдэхүүн хүч нэмэгдүүдэн ажиллаж байна.

Ирэх аравдугаар сарын 30 гэхэд хатуу хучилттай авто замаар тээврийн хэрэгслийг зорчуулахын тулд дөрөвдүгээр багцын ажилд Зэвсэгт хүчнээс дахин хүч нэмэгдүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт үүрэг болголоо.

Мөн Хөтөлийн "Цемент шохой" ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарт замын бүтээн байгуулалтад шаардагдах цементийг тасалдуулахгүй, дараалал харгалзахгүй хангахыг даалгав.

Улаанбаатар- Дархан-Уул чиглэлийн 204.11 км авто замыг 2023 оны аравдугаар сарын 30 гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
5 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
8 цагийн өмнө • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
8 цагийн өмнө • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
8 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
8 цагийн өмнө • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдэгдэл хийжээ
2026-03-01 • 1м унших
Улс төр
ӨМНӨГОВЬ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа
2026-02-28 • 1м унших
Гадаад мэдээ
Иран цөмийн зэвсэгт ашиглах ураныг нутаг дэвсгэртээ хадгалахгүй гэлээ
2026-02-28 • 1м унших
Шууд
Мазаалай баавгайг хамгаалах өдөр
2026-02-28 • 1м унших
Шууд
“Музейн нээлттэй өдрүүд 2026” болно
2026-02-28 • 1м унших
Шууд
"Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлалаа
2026-02-28 • 1м унших
Улс төр
МАН УНАЖ БАЙГАА РЕЙТИНГЭЭ ТОГТВОРЖУУЛЖ ӨСӨЛТИЙН МӨЧЛӨГТ ОРУУЛАХ АЯНД МОРЬДОВ
2026-02-27 • 1м унших
Улс төр
Г.ЗАНДАНШАТАР:МАН-ын дараа дараагийн ялалтын үндэс суурийг бат тавихын тулд бүхнээ зориулан хичээж ажиллах болно
2026-02-27 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛ:эрх мэдэл биш эрх чөлөөг хамгаалахын төлөө ухаанаа уралдуулах цаг болжээ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлаар долоон асуудал хэлэлцэнэ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхэллээ
2026-02-27 • 1м унших
Шууд
Э.Билгүүнийг буруутайд тооцлоо
2026-02-27 • 1м унших
Гадаад мэдээ
Ким Жон Ун: АНУ-ын хандлагаас хоёр улсын харилцааны ирээдүй шууд хамаарна
2026-02-27 • 1м унших
Шууд
14 захыг хотоос нүүлгэхдээ дэд бүтцийг нь шийдэж өгнө
2026-02-27 • 1м унших
Улс төр
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЯАМ БАЙГУУЛЖ, ЭРХИЙГ НАРА М.НАРАНТУЯА ГИШҮҮНД ӨГЬЕ
2026-02-26 • 1м унших
Шууд
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болон түүнийг дүүг залилангйин хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Тариаланчдын зээлийн үндсэн төлбөрийг 6 сар хүртэл хойшлууллаа
2026-02-26 • 1м унших
Шууд
Зөрчлийн торгуулиа E-MONGOLIA системээр шалгаж, төлөх боломжтой
2026-02-26 • 1м унших
Шууд
“Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Ирэх сарын нэгнээс Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглан түлшээ худалдаж аваарай
2026-02-26 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх