Г.Занданшатар: Үнийн өсөлтийг анзаарахгүй орхих эрх УИХ-д байхгүй
2022.06.30 •
1м унших
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Эрхэм гишүүдээ, өнгөрсөн долоо хоногт гишүүд бүгд иргэд, олон түмнийхээ санал бодлыг сонслоо. Иргэдийн илэрхийлсэн санал бодлыг дүгнэвэл хамгийн гол асуудал нь үнийн өсөлт байна.
Эдийн засаг агшиж, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь гадаад хүчин зүйлээс ихээхэн хамаарч байгаа ч анзаарахгүй орхих эрх УИХ-д байхгүй.
Хүмүүсийн амьжиргааны гол үндэс болсон хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 18%-д хүрсэн байна. Бүс нутагтаа хамгийн өндөр түвшинд хүрлээ” хэмээв.