Ц.Элбэгдорж: Эрх баригчдын хүссэнээр сонгуулийн дүн гардаг болсон нь АЮУЛ
2022.06.30 •
1м унших
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон улстөрчид байр сууриа илэрхийлж буй. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар өөрийн цахим хуудсаар дамжуулан илэрхийлжээ.
Тэрбээр “Өөрчлөе гэж ярьдаг Үндсэн хуулийг ардчилсан гэдэг. Тийм биш бол муу хууль. Харин эрх баригчдын хүссэнээр сонгуулийн дүн гардаг болсон нь Монголд тулгарч буй аюул. Сөрөг хүчиндээ 9 суудал, 9, 11 гээд 11. Хоёр сонгууль дараалж. Үүнийг өөрчлөхгүй бол улам ёроол руугаа явна” гэсэн байр суурьтай байна гэжээ.