Наадам: Нэг хүн хоёр тасалбар, автомашины 5 зөвшөөрөл авах боломжтой
2022.06.30 •
1м унших
Үндэсний их баяр наадмын тасалбарыг www.enaadam.mn цахим сайтаар ирэх долдугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхлэх юм. Тасалбарын үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52 мянга 500, сүүдрэвчгүй нь 42 мянган төгрөгөөр борлуулагдана. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм байна.
Нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл авах боломжтой. Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болох аж.