Албаны нүүрсийг албадан зарж, хувьдаа завшсан Засаг даргын хэрэг
2022.06.29 •
1м унших
АТГ-аас албан тушаалтнууд холбогдсон хэд хэдэн хэрэгт шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга Ф.Серикбол нь тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа компанийн захирал Б-ыг албан тушаалын байдлаа ашиглан дарамтлан, компанийн үйл ажиллагааг нь зогсооно гэх зэргээр сүрдүүлж, хясан боогдуулах аргаар хахууль авсан байна.
Тодруулбал:
-2021 оны тавдугаар сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөгийн хахууль авсан,
-2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээний 20 тонн нүүрсийг нэр бүхий компанид албан хүчээр худалдан борлуулж, нүүрсний мөнгийг хувьдаа завшиж, өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдоод байгаа юм.