"Багануур" ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулууны хэрэг прокурорт шилжлээ
2022.06.29 •
1м унших
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани болох "Багануур" ХК-ийн албан тушаалтнууд нь өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хахууль авдаг байсан гэх хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Тодруулбал, "Багануур" ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд дайчлан баривчилсан. Түүнийг гурван мянган ам.долларын хахууль авч байхад нь үйлдэл дээр нь илрүүлсэн гэх мэдээлэл бий. Мөн түүнтэй хамт хэд, хэдэн албан тушаалтан шалгагдаж байгаа аж.