УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ үеэр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Торгууль шийтгэлийг хугацаанд нь төлөөд, 50 хувьд хөнгөлүүлэх асуудлыг иргэдэд чирэгдэл учруулахгүй, техникийн шийдлээр зохицуулна гэж үзэж байгаа.
Жишээ нь, 100 мянган төгрөгөөр торголоо гэж бодоход, хугацаандаа 50 мянган төгрөг төлөх юм бол тухайн торгуулийг төлөгдсөн байдлаар тооцох техникийн шийдлийг бий болгохоор ХЗДХЯ ажиллаж байгаа. Зөрчлийн бүртгэлийн мэдээллийн системээр энэ асуудлыг нэг мөр шийднэ. Торгуулийн төлбөрийн системийг E-Mongolia болон НӨАТ-ын баримт уншуулдаг системтэй холбох ажлыг хийнэ. Ингэсэн тохиолдолд иргэд заавал банканд очих шаардлагагүйгээр торгуулиа төлөх боломж бүрдэнэ” гэсэн юм.