Увс аймагт хүний боом өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдлээ
2022.06.27 •
1м унших
Увс аймгийн Өндөрхангай суманд шалтгаан тодорхойгүй үхсэн малаас халдвар авсан боомын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдсэний дагуу тус аймгийн Зоонозын өвчин судлалын төв хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторид молекул биологи(PCR)-ийн шинжилгээгээр оношийг баталгаажуулжээ.
Боом нь өвчтэй мал, адгуус амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Хүний тунгалгийн зангилаа, тунгалгийн судлыг гэмтээж хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг. Боом өвчнөөр хүн, бүх төрлийн мал, адгуус амьтад, буга өвчлөхөөс гадна цус сорогч хөх түрүү, ялаа, шумуул нь хүнд халдвар тараадаг аж.