Барилгын суурь ухаж байсан хоёр хүн дарагдаж нас баржээ
2022.06.27 •
1м унших
Нийслэлийн Баянгол дүүргийн 11-р хорооны “Хувьсгалчид”-ын хоёрдугаар гудамжинд байшин барьж байсан хоёр хүн барилгын материалд даруулж нас барсан осол гарчээ. Тодруулбал, иргэн Ө-ийн хоёр давхар байшингийн суурийг цутгаж байсан Архангай аймгийн Хотонт сумын харьяат иргэн Д /24 настай, эрэгтэй/, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат иргэн Э /18 настай, эрэгтэй/ нар барилгын суурийн нэг метрийн гүнтэй нүхний ирмэг дээрх суурийн блокод даруулж нас барсан байна. Ослын газрыг шалгаж байгаа бөгөөд хэрэг бүртгэл үүсгэсэн гэж цагдаагаас мэдээллээ.