Д.Сумъяабазар: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 10,500 сандлыг шинээр сольж байна
2022.06.27 •
1м унших
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Энэ жил улсын баяр наадмыг долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэх Засгийн газрын шийдвэр гараад байгаа билээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн 10,500 сандлыг шинээр сольж байна.
2014 онд хуучин модон сандлуудыг шинэчилж хүн бүр тусдаа суух боломжтой хуванцар түшлэгтэй сандлаар сольсон. Тэр цагаас хойш засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүй байсан юм. Энэ жил төв цэнгэлдэх хүрээлэн болон орчны тохижилтыг бүрэн хийж байна. Тохижилтын ажил энэ 7 хоногт бүрэн дуусна" хэмээв.
Төв цэнгэлдэх хувь хүнийх биздээ аль хэдийн хувьчлагдсан бн