Зургаадугаар сарын 27-ноос долдугаар сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Зургаадугаар сарын 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 28-29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 30-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Маргаашаас нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 34-39 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
ГОЛ МӨРНИЙ САВ ДАГУУ СУУРЬШИЖ, НУТАГШИЖ БУЙ АРД ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ, АЯЛЖ, АМАРЧ, ЗУГААЛЖ ЯВАА ХҮМҮҮС ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖИЛНЭ ҮҮ
Өнөөдөр Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд усны түвшин 25 см нэмэгдэж, үерийн түвшинг 15 см даван үерлэнэ. Иймд дээр дурдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.