Б.Баярсайхан: Онлайн бооцоотой тоглоом хүнийг сэтгэцийн өвчтэй болгож байна
2022.05.05 •
1м унших
Өнөөдрийн /2022.05.05/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярсайхан " Сүүлийн үед цахим орчинд онлайнаар бооцоотой тоглох асуудал маш хурдацтай тархаж байна. Энэ нь хүнийг донтуулж, сэтгэцийн өвчтэй болгож байгаад ДЭМБ онцгой анхаарч байна.
2020 онд цахим тоглоомтой холбоотой 20 хэрэг бүртгэгдэж байсан бол 2021 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар 326 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн сүүлийн үед хэд хэдэн залуучууд амиа хорлосон. Энэ нь цахим мөрийтэй тоглоом тоглож, их хэмжээний мөнгө алдсантай холбоотой гэх мэдээлэл ч явж байна" гэсэн юм.