Өчигдөр буюу 2022.06.23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит есдүгээр хуралдаан болж өндөрлөлөө. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв.
Үүнд:
1. Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, Сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг танилцуулах
2. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 05 дугаар албан даалгаврын биелэлтийг танилцуулах тухай
3. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 07 дугаар албан даалгаврын биелэлт танилцуулах тухай
4. Ахмадад ээлтэй дүүрэг төсөл батлах тухай
5. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл батлах тухай
6. Шагналд тодорхойлох тухай
7. Улс, нийслэл, дүүргийн төсөв, нийслэл дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд хийгдсэн ажлын гүйцэтгэл, 2022 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын явцыг танилцуулах тухай
8. Улс, нийслэлээс эрх шилжин ирсэн хөрөнгө оруулалтын ажил болон дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр 2021 онд хийгдсэн төсөл арга хэмжээний зарцуулалт, гүйцэтгэл, тайлагнал, бүртгэл, 2022 оны хөрөнгө оруулалтын ажлын явцад хяналт шалгалт хийсэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг танилцуулах тухай
9. Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ, Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны зохион байгуулалтыг нэгтгэх тухай
10. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны “Үнэ тариф батлах тухай” А/58 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай
11. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны “Зарим хороодод гудамжны нэр, дугаар олгох тухай” А/69 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай
12. Орон нутгийн тусгай хамгаалалттай зарим газрын хилийн цэст өөрчлөлт оруулах тухай
13. Дүүргийн Газар зохион байгуулалтын 1, 2 дугаар албаны үйл ажиллагаатай танилцсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал танилцуулах тухай
14. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын гишүүнээр ажиллах төлөөлөгчийг сонгох тухай
15. Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай
16. Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай тус тус хэлэлцлээ.