Маршал таун хотхоны барилгаас өргүүр унаж, нэг хүн амиа алджээ. Тодруулбал, Хан-Уул дүүрэг 17-р хороо Маршил таун хотхон дотор барилгын өргүүр унаж нэг хүн гэмтэж, нэг нь нас барсан гэх дуудлага өчигдөр /2022.06.23/ 16.00 цагийн цагдаагийн байгууллагад орчимд иржээ. Энэ дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус хотхоны хашаан дотор шинээр баригдаж байгаа барилгын зургаан давхарт гадна шилэн пасад хийж байсан ажилтан 37 настай Б, 35 настай Э нар доош унажээ. Улмаар Б нь нас барж Э яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл байна.
Тэд “Луухүрд” ХХК-ийн шинээр баригдаж буй барилгын гадна фасад хийж байжээ.
Кран унасны улмаас ажиллаж байсан хоёр хүн амиа алдаж, нэг хүн хүнд гэмтээд байна
Тэгвэл эл хэрэг гарахын өмнөх өдөр буюу энэ сарын 22-нд мөн тус дүүргийн 18 дугаар хороонд баригдаж байсан барилгын кран унасны улмаас ажиллаж байсан хоёр хүн амиа алдаж, нэг хүн хүнд гэмтээд байгаа юм. Тухайн хэргүүдтэй холбоотойгоор ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас ажлын хэсэг гаран шалгаж эхэлсэн байна.
МХЕГ-ын улсын байцаагчдийн урьдчилсан дүгнэлтээр тухайн талбай дахь 50 тонны даацтай автокраны суурийг тэгш бус газар байрлуулснаас болж муу бэхлэгджээ. Өргөгч краныг ажиллуулахад суурилуулах газрыг тэгшилж, зориулалтын замыг бэлдэн краны суурийг бэхэлж ашигладаг байна.
Өөрөөр хэлбэл, ХАБ-ын аюулгүй ажиллагааг хангаагүйгээс болж автокран 50 см газар гулсан савлаж унажээ. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн компанид 6 дугаар 7-нд урьдчилан сэргийлэх шалгалт хийж мэдэгдэх хуудас өгч байжээ.



