АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын улс төр, хамтын ажиллагааны асуудал хариуцсан дэд дарга Б.Гарамгайбаатар “Монголын эдийн засгийн гол эх үүсвэрийн нэг нь нүүрс. Эрээний хил дээр 2 мянга гаруй чингэлэг нүүрс гацаад байна. БНХАУ-ын тал худалдаж авахгүй байгаа. Нүүрсэнд агуулагдаж байгаа фторын агууламж өндөр байгаа учраас өнөөдрийг хүртэл худалдан авахгүй байгаа. Тэгэхээр ойрын үед эдийн засаг сайжрах төлөв харагдахгүй байна” гэв.
Үргэлжлүүлэн АН-ын хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Улс төрийн намын тухай хуулиар төрийн албанд орсон бол гишүүнчлэлээсээ татгалзах ёстой хүн бол Ерөнхийлөгч. Гэтэл нам бус хүн АН-ын дарга болно гээд явж байгаа нь шившиг. Мөн бүх талууд УДШ-ийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, нэгдээд зохион байгуулалт тал дээр хамтраад явж байхад Х.Баттулгыг дагасан нэр бүхий хүмүүс зохион байгуулалттайгаар намын нэр хүндэд халдсан үл бүтэх үйл ажиллагаа явуулж байна" гэв.