Б.Намуунзаяа
Б.Намуунзаяа - Сэтгүүлч
2022-06-23 • 1м унших

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүллээ. 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тавьсан 100 сая мод тарьж, ургуулах зорилтын хүрээнд мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборыг байгуулах бөгөөд Монгол Улсын анхны бүрэн автомат технологийн шийдэл бүхий мод үржүүлгийн газар болох юм.

Модлог ургамлын тарьц үржүүлгийн бүрэн автомат системийг Шведийн Хаант Улсаас нэвтрүүлснээр жилд 10 сая тарьц ургуулах хүчин чадалтай мод үржүүлгийн цогцолборыг 100 га газарт байгуулахаар төлөвлөж байна.

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 100 сая мод тарьж ургуулах амлалтаа маш богино хугацаанд ажил хэрэг болгож, ойн салбарын түүхэнд шинэ хуудас нээсэн бүтээн байгуулалтуудыг өрнүүлж байгаад Ерөнхийлөгч баяр хүргэж, талархал илэрхийллээ.

Ойрын 10 жилийн хугацаанд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжихэд орчин үеийн технологи бүхий мод үржүүлгийн газруудыг байгуулах нь чухал бөгөөд орон нутгийн удирдлага, үндэсний аж ахуйн нэгжүүд, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд, иргэд идэвх санаачилгатай, өндөр оролцоотой ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэлэв.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн "Энэхүү 100 га талбай бүхий цогцолбор нь модлог ургамлыг орчин үеийн технологи, инновацыг ашиглан бойжуулахаас гадна ойн аж ахуй, агро ойн аж ахуй, хөдөө аж ахуй, хүнсний салбарын сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл хосолсон бүс болж хөгжинө" гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар энэ оны тавдугаар сарын эхээр Шведийн Хаант Улсад ажиллах үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь тус улсын “Би Си Си” болон “Садкора Форестри” компаниудтай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн.

Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборт “Би Си Си” компанийн бүрэн автомат технологийг ашигласнаар хүч, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх олон давуу талтай гэдгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Ногоон хөгжил” төслийн нэгжийн дарга Я.Ариунзул хэллээ.

Тухайлбал, нэг хүн 3 өдөрт нэг сая тарьц суулгах боломжтой бөгөөд ингэснээр тус мод үржүүлгийн газарт нийт 12 хүн ажиллах юм.

Мөн тарьцын жилийн өсөлт 20-30 см байх юм. Ингэснээр гурван жил бойжуулсны дараа ойжуулалтад гаргадаг байсан нарсны тарьцыг нэг жилийн дараа ойжуулалтад шилжүүлэх боломжтой.

100 ГА ТАЛБАЙ БҮХИЙ МОД ҮРЖҮҮЛГИЙН “ЭРДЭНЭТ” ЦОГЦОЛБОР НЬ:

  • Боргоцой хатаах, үр боргоцой ангилан ялгах автомат шугам,
  • Загасны аж ахуй бүхий усан сан,
  • Зөгийн аж ахуй бүхий жимсний эх ургамлын плантац,
  • Шилмүүст модны үрийн плантац,
  • Малын тэжээлийн ургамал бүхий хамгаалалтын ойн зурвас,
  • Гахайн аж ахуй бүхий ойжуулалтын бригад,
  • Тахианы аж ахуй бүхий бойжуулгын талбай зэрэг хэсгээс бүрдэнэ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Ногоон хөгжил” төслийн хүрээнд ойн генетик нөөцийн төв, хөрсний биотехнологийн төв, мод үржүүлгийн цогцолбор байгуулахаас гадна уурхайн хаягдлын аж ахуйг тойруулан нэг сая мод тарьж ногоон зурвас буй болгох, Эрдэнэт, Хангалын голыг дагуулан сая мод тарьж бургасан төгөл үүсгэх, “Уул уурхай-100” модот гэрэлт түүхэн бичиглэлийг хийх зэрэг ажлуудыг эхлээд байна хэмээн ЕТГ-аас мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
5 цагийн өмнө • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
6 цагийн өмнө • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
6 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
6 цагийн өмнө • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдэгдэл хийжээ
2026-03-01 • 1м унших
Улс төр
ӨМНӨГОВЬ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа
2026-02-28 • 1м унших
Гадаад мэдээ
Иран цөмийн зэвсэгт ашиглах ураныг нутаг дэвсгэртээ хадгалахгүй гэлээ
2026-02-28 • 1м унших
Шууд
Мазаалай баавгайг хамгаалах өдөр
2026-02-28 • 1м унших
Шууд
“Музейн нээлттэй өдрүүд 2026” болно
2026-02-28 • 1м унших
Шууд
"Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлалаа
2026-02-28 • 1м унших
Улс төр
МАН УНАЖ БАЙГАА РЕЙТИНГЭЭ ТОГТВОРЖУУЛЖ ӨСӨЛТИЙН МӨЧЛӨГТ ОРУУЛАХ АЯНД МОРЬДОВ
2026-02-27 • 1м унших
Улс төр
Г.ЗАНДАНШАТАР:МАН-ын дараа дараагийн ялалтын үндэс суурийг бат тавихын тулд бүхнээ зориулан хичээж ажиллах болно
2026-02-27 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛ:эрх мэдэл биш эрх чөлөөг хамгаалахын төлөө ухаанаа уралдуулах цаг болжээ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлаар долоон асуудал хэлэлцэнэ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхэллээ
2026-02-27 • 1м унших
Шууд
Э.Билгүүнийг буруутайд тооцлоо
2026-02-27 • 1м унших
Гадаад мэдээ
Ким Жон Ун: АНУ-ын хандлагаас хоёр улсын харилцааны ирээдүй шууд хамаарна
2026-02-27 • 1м унших
Шууд
14 захыг хотоос нүүлгэхдээ дэд бүтцийг нь шийдэж өгнө
2026-02-27 • 1м унших
Улс төр
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЯАМ БАЙГУУЛЖ, ЭРХИЙГ НАРА М.НАРАНТУЯА ГИШҮҮНД ӨГЬЕ
2026-02-26 • 1м унших
Шууд
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болон түүнийг дүүг залилангйин хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Тариаланчдын зээлийн үндсэн төлбөрийг 6 сар хүртэл хойшлууллаа
2026-02-26 • 1м унших
Шууд
Зөрчлийн торгуулиа E-MONGOLIA системээр шалгаж, төлөх боломжтой
2026-02-26 • 1м унших
Шууд
“Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Ирэх сарын нэгнээс Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглан түлшээ худалдаж аваарай
2026-02-26 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх