Чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Зөрчлийн тухай хуулийн төсөлд анхаарах нэг зүйл байна. Болохгүй зүйлд сануулах арга хэмжээ авах нь ямар ч үр дүнгүй. Тухайн буруутай үйлдлийг илүү өөгшүүлэх арга хэмжээ болох вий. Хүний эрхийг зөрчих, нийгэмд онц хохирол учруулж байгаа, хүчирхийлэл аллага, садар самуун сурталчлах зөрчилд сануулах нь үр дүнгүй гэж харж байна” гэлээ.
Учир нь тус хуулийн "5/6-д Хүүхдийн эрхийг зөрчсөн хүнд сануулах арга хэмжээ авна гэнэ. 5/12-т Хүчирхийлэл, садар самуун, аллага гэмт хэргийг үйлдэхийг сурталчилсан, гэмт хэрэг зөрчил үйлдэх, түүний ул мөрийг нуун дарагдуулах арга хэрэгслийг нарийвчлан дүрсэлсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдэх сэдэл төрүүлж болзошгүй агуулгыг нийтэлсэн бол сануулах арга хэмжээ авна” гэх мэт заалтууд байгаа аж.