ЦЕГ: Найз охинтой нь мессеж бичсэн гэх шалтгаанаар бусдад зодуулсан хүүгийн гэмтлийг тогтоохоор шинжээч томилсон
2022.06.23 •
1м унших
Өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ зодож буй бичлэг цахим сүлжээнд цацагдсантай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа хийж буй талаар мэдээлсэн. Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны гадна байрлах хүүхдийн тоглоомын талбайд 16 настай Б, Г нар нь найз охинтой мессеж бичсэн гэх шалтгааны улмаас 16 настай “М”-г бүлгэн зодож танхайрсан үйлдэлд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилж шинжилгээ хийлгэж байна. Холбогдогч нарыг эрэн сурвалжилж, олж тогтоон мэдүүлэг авч Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Мөрдөн шалгах ажилгааг явуулж байгаа аж.