Барилга дээрээс автокран унаж, хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, ХУД-ийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын кран унаж хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "ХУД-ийн 18 дугаар хороонд баригдаж байгаа байгууламж дээр ажиллаж байсан сунадаг авто кран унасан гэх мэдээллийг 12.52 цагт хүлээн авч шалгалтын ажиллагааг явуулж байна. Тус барилга дээр ажиллаж байсан 36 настай эрэгтэй , 20 настай эрэгтэй Б нар нас барсан бөгөөд ХУД-н ЦХ-1 шалгалтын ажиллагааг явуулж байна" гэлээ.
Уг осол нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гарсан бөгөөд барилгын ажил явагдаж байх үед болжээ. Эмнэлгийн түргэн тусламж ирэхэд хохирогчид хэдийн амьсгал хураасан байжээ. Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.