Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2022-05-05 • 1м унших

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр (2022.05.04) Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг зохион байгууллаа. 

Сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг удирдан явуулж, нэр дэвшигчдийг танилцуулав.

Сонсголд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч, ХЗБХ-ны ахлах зөвлөх М.Үнэнбат, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Мөнгөнцэцэг, ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга П.Хадбаатар болон бусад албаны хүмүүс оролцов. Мөн иргэдийн төлөөлөл оролцогч, ажиглагчаар оролцлоо.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Сангишарав овогтой Дондов нь 1989 онд Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөн. АНУ, Тайланд, БНСУ болон Норвеги Улсад хүний эрхийн чиглэлээр сургалтуудад хамрагдаж, мэдлэг туршлагаа нэмэгдүүлсэн байна. 1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, 1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, 1996-2002 онд нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, 2002-2010 онд “Хүний эрх хөгжил төв” ТББ-д хүний эрхийн хөтөлбөрийн зохицуулагч, 2010 оноос одоог хүртэл нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр ажиллаж байгаа аж.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч С.Дондов нэр дэвших болсон үндэслэл болон сонгогдсон тохиолдолд хэрхэн ажиллах ажлын төлөвлөгөөгөө танилцуулсны дараа С.Дондовыг ХЭҮК-ын гишүүнд сонгон шалгаруулах ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, ХЗБХ-ны ахлах зөвлөх М.Үнэнбат танилцуулав.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, С.Одонтуяа, Н.Учрал, Н.Алтанхуяг Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар болон иргэдийн төлөөлөл нэр дэвшигч С.Дондовоос асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хүн худалдаалах гэмт хэргийн тохиолдол манай улсад хэд бүртгэгдсэн байдаг, цаашдаа хэрхэн таслан зогсоох болон төр, сүм, хийдийн харилцааны асуудлаар ямар санал бодолтой явдаг талаар тодруулсан юм. УИХ-ын гишүүн Н.Учрал Нийтийн мэдээллийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль шинээр хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиудыг хэрэгжүүлэхэд ХЭҮК-т санхүү мөнгөний хувьд хараат бус ажиллах боломжтой эсэх талаар тодруулж, хариулт авав.

Үргэлжлүүлэн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн нэр дэвших болсон үндэслэл, ажлын туршлага, боловсрол болон сонгогдсон тохиолдолд хэрхэн ажиллах талаараа сонсголд танилцуулга хийлээ. Мөн нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, ХЗБХ-ны ахлах зөвлөх М.Үнэнбат танилцуулав.

Ядамжав овогтой Цэлмэн нь 2006 онд Цагдаагийн академийг Эрх зүйч, 2012 онд Орхон их сургуулийг хууль зүйн магистр, 2018 онд Дотоод хэргийн их их сургууль, 2021 онд Хууль сахиулах их сургуульд /Доктор/ суралцаж, дүүргэсэн байна. 2008 онд Завхан аймгийн цагдаагийн газар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын цагдаагийн хэлтэс, 2008-201- онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт Мөрдөн байцаагч, 2012 оноос ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимд багш, ахлах багшаар ажиллаж байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Д.Ганбат нар нэр дэвшигч болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын хүний эрхийн зөрчил, эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх зэрэг том асуудал хариуцах хүн гэдгийг онцолж, тухайн ажлыг хариуцаад ажиллах ажил амьдралын туршлага талаас хэрхэн дүгнэсэн талаар ажлын хэсгээс асууж тодруулсан. Мөн нэр дэвшигчээс гүтгэлэг доромжлолын асуудал эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр мөн эсэх, үүнд ямар байр суурьтай байдаг талаар асууж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Технологи, шинжлэх ухаан маш ихээр хөгжиж байгаа өнөө үед бидний тооцоолоогүй эрүү шүүлтийн шинэ хэлбэр орж ирэх магадлал бий юу? Таны хийсэн судалгаанд ийм төрлийн тохиолдлууд харагдаж байна уу? Хэрэв байгаа бол хэрхэн урьдчилан сэргийлж ажиллах вэ” хэмээн асуултуудыг асууж хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг сонсголыг хааж хэлсэн үгэндээ, сонгон шалгаруулалтыг хэн нэгнээс хараат бусаар явуулах зарчмыг хангах зорилгоор Төрийн албаны зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн төлөөлөл, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хүний эрхийг хангах, хамгаалах төрийн бус байгууллагын төлөөлөл, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг хоёр гишүүнийг сонгон шалгаруулж, УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд оруулж ирснээр энэ удаагийн сонсголыг зохион байгууллаа. Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх хараат бус гишүүнээс олон нийт өндөр хүлээлттэй байгаа. Иймд нэр дэвшигч сонгогдсон тохиолдолд хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн, экспертүүдийн гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсад эрүүдэн шүүх гэмт хэрэг гарахгүй байх тал дээр анхаарч ажиллах ёстой гэдгийг онцлон тэмдэглэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
7 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
8 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
8 цагийн өмнө • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
9 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
9 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдэгдэл хийжээ
9 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ӨМНӨГОВЬ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа
2026-02-28 • 1м унших
Гадаад мэдээ
Иран цөмийн зэвсэгт ашиглах ураныг нутаг дэвсгэртээ хадгалахгүй гэлээ
2026-02-28 • 1м унших
Шууд
Мазаалай баавгайг хамгаалах өдөр
2026-02-28 • 1м унших
Шууд
“Музейн нээлттэй өдрүүд 2026” болно
2026-02-28 • 1м унших
Шууд
"Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлалаа
2026-02-28 • 1м унших
Улс төр
МАН УНАЖ БАЙГАА РЕЙТИНГЭЭ ТОГТВОРЖУУЛЖ ӨСӨЛТИЙН МӨЧЛӨГТ ОРУУЛАХ АЯНД МОРЬДОВ
2026-02-27 • 1м унших
Улс төр
Г.ЗАНДАНШАТАР:МАН-ын дараа дараагийн ялалтын үндэс суурийг бат тавихын тулд бүхнээ зориулан хичээж ажиллах болно
2026-02-27 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛ:эрх мэдэл биш эрх чөлөөг хамгаалахын төлөө ухаанаа уралдуулах цаг болжээ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлаар долоон асуудал хэлэлцэнэ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхэллээ
2026-02-27 • 1м унших
Шууд
Э.Билгүүнийг буруутайд тооцлоо
2026-02-27 • 1м унших
Гадаад мэдээ
Ким Жон Ун: АНУ-ын хандлагаас хоёр улсын харилцааны ирээдүй шууд хамаарна
2026-02-27 • 1м унших
Шууд
14 захыг хотоос нүүлгэхдээ дэд бүтцийг нь шийдэж өгнө
2026-02-27 • 1м унших
Улс төр
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЯАМ БАЙГУУЛЖ, ЭРХИЙГ НАРА М.НАРАНТУЯА ГИШҮҮНД ӨГЬЕ
2026-02-26 • 1м унших
Шууд
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болон түүнийг дүүг залилангйин хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Тариаланчдын зээлийн үндсэн төлбөрийг 6 сар хүртэл хойшлууллаа
2026-02-26 • 1м унших
Шууд
Зөрчлийн торгуулиа E-MONGOLIA системээр шалгаж, төлөх боломжтой
2026-02-26 • 1м унших
Шууд
“Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Ирэх сарын нэгнээс Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглан түлшээ худалдаж аваарай
2026-02-26 • 1м унших
Шууд
Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарь
2026-02-25 • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сог Ёль давж заалджээ
2026-02-25 • 1м унших
Эдийн засаг
Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгалаа
2026-02-25 • 1м унших
Шууд
“Цагаан алт” хөдөлгөөн, “Атар-4” аяны хүрээнд 2026 онд олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо
2026-02-25 • 1м унших
Шууд
Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-02-25 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх