Голын салаанд усанд боогдсон иргэдийг аварчээ
2022.06.21 •
1м унших
Налайх дүүргийн зургаадугаар хороо Туул голын салаанд усанд боогдсон 7 иргэн байна гэсэн дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн алба хаагчид 18 км замыг туулан очсон байна.
Онцгойгийн албан хаагчид очиход “Туул” голын салаанд усанд боогдсон 19 настай эрэгтэй Б, 19 настай эмэгтэй С, 19 настай эмэгтэй Н, 19 настай эмэгтэй Б, 18 настай эрэгтэй Б, 19 настай эрэгтэй Б, 19 настай эрэгтэй Ш нар боогдсон байсныг зөөвөрлөн аюулгүй гаргажээ.