Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар /2022.06.17/ Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хэлсэн санал, байр сууриас хүргэж байна.
Төлөөлөгч Б.Одсүрэн “Цуцалсан газрууд эхнээсээ шүүхээр яваад сэргэж байгаа сурагтай байна. Усан паркийн барилгатай ижил нөхцөл байдал ирээдүйд бий болох вий. Шүүх ямар заалтаар үүнийг сэргээж байгаа вэ. Мөн газар олголтыг нийлүүлж олгодгоо больмоор байна. Хоорондын зай нь ядаж 12 метртэй баймаар байна. Дараа нь нийлүүлж олгосон газраа чөлөөлөх гээд баахан мөнгө зардаг асуудал байгаа. Газрын гэрчилгээ, гэрээндээ “хашаагүй байх” ёстой гэдгийг хатуу заамаар байна. Дахиад газар олгочихоод, нөгөөх нь газраа хамгаалж баахан хашаа бариад эргээд нөгөө хашааг нь буулгах гээд байдаг алдаагаа давтмааргүй байна” гэх байр суурийг илэрхийллээ.