Г.Дамдинням: Дарханы замаар явж байгаа иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ?
2022.05.05 •
1м унших
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Дарханы замаар явж буй иргэд, ААН-ийн хөрөнгөд учирч байгаа хохирлыг хэн барагдуулах вэ. ЗТХ-ийн сайд Л.Халтар та үүрэгтэй. Шалгуулах ажлыг яагаад хийхгүй, өмгөөлж хамгаалаад гүйгээд байгаа юм бэ. Өдөр тутамд тэр замаар явж байгаа хүмүүс хохирч байна. Азийн хөгжлийн банкнаас болж удааширч байна гэсэн тайлбар тавьдаг " гэв.