Өнгөрсөн Баасан гараг /2022.06.17/-ийн шөнө Японы Йокохама мужийн Исого-кү хотод гурван автомашин мөргөлдсөний улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн хөнгөн бэртжээ.
Осол 17-ний өдрийн 20:30 цагийн орчимд Шинмори-Чогийн уулзвар дээр гарсан бөгөөд хөнгөн оврын автомашин уулзвараар зүүн эргэх үедээ эсрэг эгнээнд явж байсан хоёр машинтай мөргөлдсөн байна.
Йокохама мужийн цагдаагийн газрын мэдээлснээр нас барсан эрэгтэй нь Монгол Улсын иргэн байсан бөгөөд ослын дараа яаралтай эмнэлэгт хүргэсэн ч харамсалтай нь амиа алджээ.
Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад, Японы талаас манай улсын иргэн авто ослоор нас барсан тухай мэдээллийг өнөөдөр Токио дахь ЭСЯ-нд албан ёсоор ирүүлсэн. ЭСЯ-аас нас барсан иргэний ар гэрийнхэнд мэдээллийг хүргүүлэх, шаардлагатай туслалцаа дэмжлэгийг үзүүлэхээр ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.
Ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна.
Эх сурвалж: Yahoo.jp