Өчигдөр /2022.06.19/ аймаг, ИТХ-ын нөхөн сонгууль болж өндөрлөлөө. Тодруулбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулинд “Орон нутгийн хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн зургадугаар сарын сарын 3 дахь долоо хоногийн Ням гаригт улс даяар нэгдсэн журмаар явуулна” гэж заасан байдаг. Энэ дагуу нөхөн болон дахин сонгуульд нийт 52 мандатад 94 нэр дэвшигч хуульд заасан хугацаанд аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодод бүртгүүлжээ.
МАН 49, АН-аас 37, бие даагч 8 нэр дэвшигч аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуульд өрсөлдлөө.
Нийт 15 аймгийн 41 сум, нийслэлийн хоёр дүүрэгт аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн нөхөн болон дахин сонгууль явагдлаа. Урьдчилсан байдлаар, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд 49 мандат дээр санал хураалт явагдаж нийт 33 тойрогт МАН ялалт байгуулжээ.
Санал хураалтын урьдчилсан дүнг энд дарж үзнэ үү.