Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар /2022.06.17/ Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хэлсэн санал, байр сууриас хүргэж байна.
Төлөөлөгч П.Наранбаяр “Хэмнэгдэж орж ирж байгаа 350 тэрбум төгрөг дунд хүүхдийн цэцэрлэг, сургууль орох ёсгүй. Хүүхдийн цэцэрлэг, сургуулийг хэмнэх замаар шинээр барьж, засвар хийж болохгүй” хэмээсэн юм.
Түүний асуултад Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээл “Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын дагуу зөвхөн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зорилгоор нийслэлийн төсөвт 100 тэрбум төгрөгийг нэмж оруулж байгаа. Төсвийн хэмнэлтээр цэцэрлэг, сургуулийн төсвийг хассан зүйл байхгүй. Эсрэгээрээ нэмж байгаа. Концевцийн гэрээгээр явж байгаад зогссон байсан 11 сургууль, цэцэрлэгийн асуудал Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр шийдэгдсэн байгаа” гэж хариулав.