Засгийн газраас санаачилсан “Чөлөөлье” аяны хүрээнд хоёр том ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, 2026 онд хийхээр төлөвлөсөн 9376 салбарын төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлыг цуцалжээ. Харин төлөвлгөөт бус болон иргэдийн өргөдөл гомдлоор, мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахтай холбоотойгоор хийгдэх хяналт, шалгалтын ажлууд хэвийн үргэлжлэх юм байна.
Төлөвлөгөөт 9376 хяналт шалгалтын ажлыг цуцалснаар иргэд, бизнес эрхлэгчдэд учрах дарамт, чирэгдэл, тодорхойгүй байдлыг халах ач холбогдолтой. Ингэснээр нэг талаас төрийн байгууллагын албан хаагчдын ажлын хиймэл ачааллыг бууруулах, хамгийн гол нь бизнес эрхлэгчдийг дэмжих, байгаль орчинд ээлтэй бизнес эрхлэх боломж олгох зорилгоор Засгийн газраас энэ шийдвэрийг гаргасан гэнэ.
Хоёрдугаарт, Төрийн албан хаагчдыг тайлангаас чөлөөлөх зорилгоор төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, төрийн байгууллагын ажлын ачааллыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ахиц гарах тогтоолыг баталжээ.




