Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
2026.04.06 •
1м унших
Монголбанк энэ оны гуравдугаар сард 949.5 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 3.2 тонн үнэт металл худалдан авлаа. Үүний 101.7 кг-г Монголбанкны Дархан-Уул аймаг дахь салбар, 720.4 кг үнэт металлыг Баянхонгор аймаг дахь салбарын худалдан авалт бүрдүүлснийг төв банк мэдээлэв. Тус сард худалдан авсан үнэт металл нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 48 хувиар нэмэгджээ.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн үнээр тогтоодог бөгөөд өнгөрсөн сард алт худалдаж авах дундаж үнэ 560,486.32 төгрөг байв.

