Гишүүд тойрогтоо ажиллах тул байнгын хороо, чуулган хуралдахгүй
2022.06.20 •
1м унших
Энэ долоо хоногт байнгын хороо, намын бүлэг, чуулган хуралдахгүй. Тодруулбал, гишүүд энэ сарын 18-наас 26-ныг хүртэлх хугацаанд тойрогтоо ажиллахаар болсон.
Өнгөрөгч Баасан гаригт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан билээ. Хуулийн төсөлд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг улсын хэмжээнд 2022 оны зургадугаар сарын 18-ны өдрөөс 26-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулахаар тусгажээ.