Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс "Ice top" хамтлагийнхныг баривчилсан гэх мэдээлэл бий. Тэгвэл уг асуудлаар албаны эх сурвалж дараах мэдээллийг өглөө.
"Ice top" хамтлагийн тоглолтод урилгаар оролцсон хамтлагуудын нэг гишүүн болон үзэгчийн дунд хоёр хүнээс хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн гэдэг үндэслэлээр саатуулан шалгаж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд 2022 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 12:00 цагаас 01:10 цагийн хооронд “ICE TOP” хамтлагийн “Миний нийслэл” шоу тоглолт болсон.
Тоглолтыг 12 мянга гаруй хүн үзсэн ба тоглолттой холбоотой цагдаагийн 102 тусгай дугаарын утсанд
- Амраахгүй байна гэх-4,
- Гар утас алдсан-4,
- Унадаг дугуй алдсан-1,
- Хэрүүл маргаан болоод байна-5
мөн биеэ авч явах чадваргүй согтуурсан-1 дуудлага мэдээлэл ирснийг хүлээн авч материалжуулан шалгаж байна.
Мөн халаасны хулгайн хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж, 8 этгээдийг шоунаас гаргасан.
Хар тамхи хэрэлэсэн байж болзошгүй 20 этгээдээс тест авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн 3 иргэнд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгаж байна гэж Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ.