Сонгинохайрхан, Багахангай дүүрэгт маргааш согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо
2022.06.18 •
1м унших
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын энэ оны нөхөн болон дахин сонгууль маргааш 07:00-20:00 цагийн хооронд болно.
Нийслэлд Сонгинохайрхан, Багахангай дүүрэгт нөхөн сонгуулийн санал хураалтыг зохион байгуулахтай холбогдуулан Ням гарагт тус дүүргүүдийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон тус дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн захирамжийн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах чиглэлийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өгсөн байна.