Энэ амралтын өдрүүдэд Богд ууланд аялахгүй байхыг анхаарууллаа
2022.06.17 •
1м унших
Богдхан уулын хойд хэсэгт буюу Улаанбаатар хотын иргэдийн ихээр аялж зугаалдаг бүсэд ой модны хортон шавж болох якобсын төөлүүрч эрвээхэй, хүрэнцэр хорхой устгалын ажил хийгдэж байгааг Байгаль Орчин, Аялал, Жуулчлалын Яамнаас мэдээллээ.
Тодруулбал 2022 оны зургаадугаар сарын 17-18-ны өдрүүдэд онгоцоор хортон шавж устгалын бодис цацах ажиллагаа явагдах юм байна. Энэ хугацаанд Богдхан ууланд аялж зугаалахгүй байхыг анхаарууллаа. Шавж устгалын хорны нөлөөлөх хугацаа 30 хоног байдаг.