УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж эхэллээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Техник хэрэгслээс болж иргэний эрхийг дордуулж болох уу. Шүүхийн шийдвэр гэдэг чин шууд хэрэгжиж эхэлдэггүй юм уу. Шүүгч алх цохичихоод байхад шийдвэр хэрэгжихгүй байгаад байдаг гэсэн үг үү. Шийдвэр шүүх танхимаас шууд хэрэгжиж эхэлдэггүй юм уу” гэдэг асуултыг тодрууллаа.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл авч байгаа иргэд, хамгийн багадаа 29-30 хоног ял завшиж байна. Шүүхийн шийдвэр гардуулж өгтөл үндсэндээ зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хүн 1 сараар ял завшаад байгаа гэсэн үг. Тиймээс яг зорчих эрхийг хязгаарласан цахим гав буюу төхөөрөмж зүүлгэсэн өдрөөс хугацааг тооцож үзье гэж байгаа. Өнгөрсөн хугацаанд 2 300 хүн энэ ялыг эдэлсэн” хэмээв.