МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Бага хурал 2021 оны нэгдүгээр сарын 31-нд Тусгаар тогтнолын ордонд болж байлаа. Уг хуралдаанаар тус холбоо Нийгмийн Ардчилал Монголын нэрээ Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо болгон өөрчилсөн юм.
Эргэн сануулахад тухайн үед уг холбооны даргаар ажиллаж байсан тэргүүн Д.Сарангэрэл хугацаанаасаа өмнө үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Тийнхүү Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр Х.Булгантуяа 94.59 хувийн саналаар сонгогдон өнөөг хүртэл ажиллаж байсан билээ.
Харин ирэх сарын эхээр уг холбоо хурлаа хийхээр товлогдсон агаад УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ажлаа өгөхөөр болжээ. Энгийнчилбэл МАН-ын эмэгтэйчүүдийн дунд СДМЭХ-ны тэргүүний төлөөх марофон эрчтэй явагдаж эхэлсэн байна.




