Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2026.1.14/ Засгийн газрын хуралдааны үеэр нөөцийг махыг яаралтай худалдаанд гаргахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Тэрбээр “Мах, гурилын үнэ тогтвортой байх эсэх нь Засгийн газрын бодлогоос хамаарна. Махны эрэлт хэрэгцээг 5-6 сар хүртэл хангах нөөц бэлэн байгаа.
Одоо байгаа нөөц бол 10, 11 дүгээр сард бэлтгэсэн шинэ мах. Махны экспортыг зогсоо гэж байгаа хэрэг биш. Сар шинийн баярт зориулсан “Эх оронч” үзэсгэлэн худалдааны хүрээнд махны үнийг тогтворжуул. Мах магнаг болох ёсгүй” гэв.
Улаанбаатар хотод үхрийн цул махны нэг кг-ын дундаж үнэ 2026 оны нэгдүгээр сард 26500 төгрөгт хүрч, өмнөх оноос 20 гаруй хувиар өсжээ. Нэгдүгээр сарын махны үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад үхрийн мах 8,000 төгрөг, адууны мах 3,000 төгрөг, хонины мах 5,000 төгрөг, ямааны мах 5,500 төгрөгөөр тус тус нэмэгджээ.




