НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
2025.12.16 •
1м унших
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг маргааш буюу /2025.12.17/-ны 13:00 цагт болно. Тохирол шинэчлэгдсэн журмын дагуу "Е-barimt" аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдах юм.
Энэ удаагийн тохиролд арваннэгдүгээр сарын 1-нээс 30-ны хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн баримтууд хамрагдана.