Монгол-Вьетнамын бизнес форум болно
2022.06.17 •
1м унших
МҮХАҮТ, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран зургаадугаар сарын 22-ны 13:30 цагт МҮХАҮТ-ын Их Танхимд "Монгол-Вьетнамын бизнес форум" зохион байгуулна.
Хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалтын боломжуудын тухай санал солилцож, БНСВУ-ын бизнесийн салбарын тэргүүлэх 70 гаруй аж ахуйн нэгжтэй В2В уулзалтууд зохион байгуулах юм.
Хүнс, хөдөө аж ахуй
Эрчим хүч
Барилга
Эрүүл мэнд
Эмнэлгийн тоног төхөөрөмж
Гоо сайхан
Тавилга
Үл хөдлөх хөрөнгө
Аялал жуулчлал
Уул уурхайн бүтээгдэхүүн
Тээвэр логистик зэрэг салбарын экспортлогч импортлогч аж ахуйн нэгжүүд оролцоно.