CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-12-11 • 1м унших

Монголын үндэсний олимпын хорооноос спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно-2025” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. 2003 оноос эхлэлтэй тус наадамд шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, баг, паралимпын тамирчин зэрэг 13 номинацын эздийг тодруулж, хийсэн ажлыг нь алдаршуулав. Энэ жилийн “Бөртэ чоно” наадмын онцлох зочин бөгөөд “Оны онцлох Бөртэ чоно”-ын эзнээр Нэтфликсийн “Бие бялдар Ази” шоуны оролцогчид тодорсон юм. Тэднийг Монгол Улсаа сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлэн дээрх шагналыг олгожээ.

Тэгвэл Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүнчлэлтэй спортын сэтгүүлчдийн саналаар 2025 оны шилдэг тамирчид болон баг тодорлоо. Энэхүү санал асуулгад 46 сэтгүүлч оролцсон бөгөөд тэднээс хамгийн өндөр оноог чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Т.Тулга авчээ.

Түүний хувьд нийт 102 оноогоор “Шилдгийн шилдэг тамирчин”-аар тодорч, шилжин явах цомын эзэн болсон юм.

Тэрбээр шагнал гардсаныхаа дараа, “Маш их баяртай байна. Миний олон жилийн хөдөлмөрийг үнэлж, надад саналаа өгсөн бүх хүнд баярлалаа. Гурван жил “Бөртэ чоно” наадмын “Шилдэг эрэгтэй тамирчин” номинацад нэр дэвшихдээ тогтмол амжилтаа ахиулсаар ирсэн. Энэ жил шилдгийн шилдгээр тодорч “Шилжин явах цом”-ын эзэн боллоо. Цаашид илүү их хөдөлмөрлөж, олимпын медальтан болохын төлөө хичээнэ. 2025 онд өөрөөрөө бахархахаас илүүтэй Монголынхоо спортын бүх тамирчнаараа бахархаж байна. Эх орноороо бахархаж байна. Монгол гэдэг нэрийг спортын бүхий л төрөлд тамирчид, дасгалжуулагчид олон улсад маш сайхан авч явлаа. Энэ цомыг би аваагүй. Монгол орныхоо төрийн далбаа, нэр хүндийг дэлхийн тавцанд мандуулсан тамирчид авч байгаа юм. Миний ард байдаг дэмжигчид, Монголын чөлөөт бөхийн холбооныхон, багш дасгалжуулагчид, гэр бүлийнхэндээ талархал илэрхийлье” гэв.

“Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүдийг танилцуулж байна.

Шилдэг олимпын танхим

Орхон аймгийн “Бээжин” олимпын танхим

Шилдэг олимпын зөвлөл

Хэнтий аймгийн “Сэнт Луис” зөвлөл

Шилдэг олимпын зүтгэлтэн

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, спортын гэрэл зурагчин Д.Нямбилэг

Спортын шилдэг сэтгүүлч

МҮОНТВ-ийн спортын сэтгүүлч Д.Батжаргал

Шилдэг залуу эрэгтэй тамирчин

Усанд сэлэлтийн спортоор улсын дээд амжилтыг 23 удаа шинэчлэн тогтоож, олон улсад өндөр амжилт үзүүлэхээс гадна хүүхдийн спортын зуны наадмын 23 алтан медаль хүртсэн шилдэг тамирчин Э.Эрхэс

Шилдэг залуу эмэгтэй тамирчин

Жүдо бөхийн 2025 оны өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар

Шилдэг дасгалжуулагч

Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч С.Сүхбаатар

Боксын шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү

Шилдэг шүүгч

Боксын олон улсын 3 одтой шүүгч Б.Атарбаяр

Гольфийн шүүгч А.Сарнай

Шилдэг холбоо

Монголын дугуйн холбоо

Монголын сагсан бөмбөгийн холбоо

Монголын усан спорт сонирхогчдын холбоо

Шилдэг олимпын бус холбоо

Монголын жюү жицүгийн холбоо

Шилдэг өв уламжлалт холбоо

Монголын морин спорт уяачдын холбоо

Өвлийн спортын шилдэг холбоо

Монголын цанын холбоо

Оны онцлох амжилт

Монгол Улсыг дэлхийд сурталчилсан “Бие бялдар Ази” шоуны баг

Паралимпын шилдэг тамирчин

Пара байт харвааны дэлхийн хошой аварга Д.Сэлэнгээ

Шилдэг баг

Сагсан бөмбөгийн 3х3-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг

Шилдэг эмэгтэй тамирчин

Боксын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Алтанцэцэг

Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Ганхайч

Чөлөөт бөхийн ДАШТ-ий алт, хүрэл медальт П.Орхон

Шилдэг эрэгтэй тамирчин

Чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Т.Тулга

Боксын ДАШТ-ий мөнгөн медальт А.Баттулга

Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк

Шилдгийн шилдэг тамирчин

Чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Т.Тулга

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Махчин шувуудыг цахилгааны эрсдлээс хамгаалах хамтын ажиллагаа
2025-12-11 • 1м унших
Шууд
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ
2025-12-11 • 1м унших
Улс төр
Г.Занданшатарын Засгийн газраас “зайлуулагдах” сайд нар
2025-12-11 • 1м унших
Эдийн засаг
Г.ЭНХТАЙВАН: ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 36 САР БОЛГОЛОО
2025-12-11 • 1м унших
Эдийн засаг
С.БАЯРЦОГТ: САНХҮҮЖИЛТ ХИЙЖ БАЙГАА АСУУДЛЫГ 100 ХУВЬ ОЮУТОЛГОЙ ХХК ӨӨРӨӨ ХАРИУЦНА, БИД ӨРГҮЙ
2025-12-11 • 1м унших
Эдийн засаг
Т.Аубакир: Ажилгүйдлийн даатгалын сангийн мөнгө хоёр сарын өмнө дууссан
2025-12-11 • 1м унших
Шууд
“Бөртэ чоно”-ын “Шилдгийн шилдэг тамирчин”
2025-12-11 • 1м унших
Шууд
Өнөөдөр олон улсын уулын өдөр
2025-12-11 • 1м унших
Гадаад мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дахин буурууллаа
2025-12-11 • 1м унших
Шууд
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд!
2025-12-11 • 1м унших
Шууд
Зөрчлийн тухай хуулийн дагуу 1222 гадаадын иргэнийг албадан гаргажээ
2025-12-11 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ТЕХНОЛОГИ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД НЭГДЭЦГЭЭЕ УРИАНД АТҮТ-ИЙН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ
2025-12-08 • 1м унших
Эдийн засаг
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН АВРАЛЫН ГАРЦ
2025-12-05 • 1м унших
Шууд
Мал, тэжээвэр амьтдын тооллого ням гарагт эхэлнэ
2025-12-05 • 1м унших
Шууд
Холимог тулаанч Б.Энх-Оргил аваргын бүсийн төлөө өнөөдөр тулалдана
2025-12-05 • 1м унших
Шууд
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлаа
2025-12-05 • 1м унших
Эдийн засаг
Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
2025-12-05 • 1м унших
Улс төр
ТОМИЛГОО:Ерөнхий сайдын ахлах зөвлөх
2025-12-05 • 1м унших
Гадаад мэдээ
Францын ерөнхийлөгч Украины дайныг зогсооход дэмжлэг үзүүлэхийг уриаллаа
2025-12-05 • 1м унших
Шууд
"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна
2025-12-05 • 1м унших
Гадаад мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа
2025-12-05 • 1м унших
Шууд
Монгол Улс Азийн гамшгийн бэлэн байдлын төвд гишүүнээр элсэнэ
2025-12-04 • 1м унших
Гадаад мэдээ
Делид амьсгалын замын цочмог халдварын 200 мянган тохиолдол бүртгэгджээ
2025-12-04 • 1м унших
Улс төр
Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
2025-12-04 • 1м унших
Шууд
"Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс”
2025-12-04 • 1м унших
Шууд
Монгол Улсын хэмжээнд 107.9 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байна
2025-12-04 • 1м унших
Шууд
Өвлийн Элсэлтийн шалгалт эхэллээ
2025-12-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан хуралдав
2025-12-04 • 1м унших
Шууд
ХАР ТАМХИНД ДОНТСОН ХҮҮХЭД, ЗАЛУУСАА ҮХЭЛ ЭСВЭЛ ШОРОН РУУ ИЛГЭЭГЭЭД Л БАЙХ УУ, П.НАРАНБАЯР САЙД АА
2025-12-02 • 1м унших
Шууд
Нүүрс тээврийн жолооч нар өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ
2025-12-02 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх