CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-12-31 • 1м унших

Айсуй 2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль болох учраас улс төрийн намууд сэмхэн нэр дэвшигчдээ бэлдээд эхэлчихэж. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлал бүхий, рейтинг өндөр байгаа нэгнээ ч “намнаж” байгаа бололтой. Тэр тусмаа УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг илтэд оролдож байгаагийн цаана юу байна вэ. АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хүн бол Л.Гантөмөр, Н.Алтанхуяг нарын хуруу дарам цөөн хүн бий. Мэдээж хэрэг, нэр дэвших санаатай өөр бусад хүмүүс ч мэр сэр байж таарна. Тиймээс нам дотроо сунгаа явуулж нэр дэвшигчээ тодруулах байх. Л.Гантөмөр улстөрчийн хувьд нэгэнт АН-ын лидер болон өсөж өндийсөн гэдэгтэй маргах хэрэггүй. Тэр АН дотор бүхий л үетэйгээ хамгийн сайн ойлголцдог хүн гэдгээ нэгэнт харуулж чадсан.

Тиймдээ ч Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Х.Баттулга нарын олон өвгөд нь тарааж орхисон АН-ыг Л.Гантөмөр эвлүүлж, УИХ-д арав хүрэхгүй суудалтай байсан намыг 42 суудалтай хүчтэй сөрөг хүчин бий болгосон нь үүнийг илтгэнэ.

Үнэндээ АН арван зүгтээ харчихсан, 2016 оноос хойш олон шатны сонгуульд үнэмлэхүй ялагдчихсан, эргэж өндийх үү, дампуурах уу гэдэгтээ тулчихсан байв. Харин Л.Гантөмөр нам доторхи фракц бүлэглэлүүдийн тэгш байдлыг хангаж, нэгэн зүгт харуулж чадсан юм. Ингээд зогсохгүй Засгийн газарт хамтран, Тэргүүн Шадар бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллахдаа Засгийн газрын тогтвортой байдлыг хангах үүднээс эв эеийг хичээж, Засгийн газраас зарласан мега төслүүдэд ач холбогдол өгч ажилласан ч МАН Засгийн газраа унагааж, АН ч гарсан. Л.Гантөмөр ч дарга, сайдын суудалтай зууралдаж, МАН-ын халаасанд орохыг хүсээгүй. Намаа нэгэн туган дор нэгтгэж өгчихөөд чимээгүйхэн явчихсан улстөрч. Тэр УИХ-д 42 суудалтай хүчтэй сөрөг хүчин О.Цогтгэрэлд хүлээлгэж өгөөд явсан ч цаадуул нь харин МАН-ын халаасанд гүйгээд орчихлоо. Сөрөг хүчнийхээ ажлыг ч хийж чадахгүй сууна.

Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд АН ус агаар шиг хэрэгтэй. Нөгөө талаар АН-аас Ерөнхийлөгчтэй болж гэмээнэ ардчиллын үнэт зүйл хөрсөн дээр бэхжиж өндийнө. АН-аас 2009-2017 онд Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж ажиллаж байх үед буюу 2012 онд АН сонгуульд ялалт байгуулж, засгийн эрхэнд гарч байв. Улмаар АСЕМ зохион байгуулахаас эхлээд НҮБ-ын индэр хүртэл Монгол Улсыг олон улсад ардчилсан орон шүү гэдгийг тунхаглаж чадсан.

Тиймээс айсуй 2027 онд АН зөв хүнээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж гэмээнэ ялалт байгуулах магадлалтай. Ингээд АН дотор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших, улмаар ялах магадлал бүхий хүн нь Л.Гантөмөр гэдгийг АН-ынхан ч хэлж байна. Улс төрийн хүрээнд ч ярих болжээ. Н.Алтанхуягийн хувьд нам дотроо түүний өрсөлдөгч байж болох ч насны хярд гарсан түүнийг ялалт байгуулна гэдэг ихээхэн эргэлзээтэй. Л.Гантөмөрийн хувьд ид насан дээрээ явна, ажилласан туршлага, олсон боловсрол гээд дутах юм алга.

Улстөрчийн хувьд ч бяд сууж, зангараг харуулах болсныг олон зүйлээс харж болно. Тэрбээр УИХ-д дөрвөн удаа сонгогдон ажиллахдаа Эдийн засгийн байнгын хорооны дарга, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар тус тус ажилласан хүн. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллахдаа Кембрижийн хөтөлбөрийг оруулж ирж нутагшуулсан. Энэ нь Монголын боловсролын салбарт шинэчлэл болсон төдийгүй дэлхийн жишигт нэг алхам дөхөж очсон явдал байв.

Мөн Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар богино хугацаанд ажиллахдаа Засгийн газраас санал болгосон томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай гаргаанаас гаргасан. Гадна дотны гэрээ хэлцэлд манлайлан оролцож, хоёр хувьд уруудаж ирээд байсан эдийн засаг өдгөө 6.4 хувьтай болж өндийсөн мэдээллийг өгч байгаагийн цаана Эдийн засгийн хөгжлийн сайд асны нөлөө байж таарна. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд түүний Төрд ажилласан туршлага, хилийн чанад сурсан мэдлэг боловсрол туйлын хэрэгтэй байв.

Л.Гантөмөр хөгжил, технологиороо дэлхийд тэргүүлэгч Япон улсын Сэндай коллежийг Цахилгаан холбооны инженер, мөн Нагаока технологийн их сургуулийн Электроникийн инженерээр тус тус төгссөн. Одоо тэр Нагаока технологийн их сургууль, Сэндай коллеж, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн их сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль гээд гадаад хоёр, Монголын хоёр нийт дөрвөн сургуулийн “Хүндэт доктор”, “Хүндэт профессор” цол хүртсэн юм. Харин рейтинг өндөр, карьер нь өсөж яваа улстөрчийг харлуулах, сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг АН дотор ч МАН-аас ч илтэд зохион байгуулалттай зүйлс гаргаж ирж байгаа нь харамсалтай. Л.Гантөмөрийг илтэд оролдож, харлуулж байгаагийн цаана Ерөнхийлөгчийн сонгууль бий болов уу.

С.Ууганбаяр

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
12 цагийн өмнө • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
12 цагийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Улс төр
Т.ДОРЖХАНД: Эрчим хүчний салбар уналтад орж байгаа нь шалтгаан нь цалин, хангамж муугийнх
2026-03-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Хөшөөтийн уурхайн тоосжилтын улмаас хүн, мал хордож эхэлжээ
2026-03-18 • 1м унших
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх