CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-12-05 • 1м унших

2025 оны эхний долоон сарын байдлаар 2.9 тэрбум ам.долларын үнэ бүхий 41.3 сая тонн чулуун нүүрс, 0.1 тэрбум ам.долларын үнэ бүхий 3.0 сая тонн хүрэн нүүрсийг тус тус экспортлоод байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс тоо хэмжээний хувьд 6.6 хувиар, үнийн дүнгийн хувьд 44.3%-иар тус тус буурсан үзүүлэлт юм. Нэгж үнийн хувьд эхний долоон сарын нүүрсний дундаж үнэ 68.0 ам.доллар байгаа нь өмнөх оны мөн үеэс 40.4 хувиар буурсан байна. БНХАУ-ын хувьд дэлхийн нийт нүүрсний хэрэглээний 56 хувийг дангаар бүрдүүлдэг бөгөөд манай улсын нүүрсний экспортын цорын ганц худалдан авагч юм. Тус улсын нүүрсний импорт 2025 оны эхний долоон сарын байдлаар 13.0-иар буурч, 257.3 сая тонн-д хүрсэн бол дундаж үнийн хувьд 25.1 хувиар буурч 74.5 ам.доллартай тэнцэж байгаа нь худалдааны дайн, тарифын нөлөөнөөс үүдэн импортын эрэлт суларч байгааг харуулж байна. Монголын нүүрсний эдийн засгийн уналтын эрсдэл.

ОУ-ын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр 2024 онд нүүрсний нийт эрэлт 1.5 хувиар өсөж 8.79 тэрбум тонн-д хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болоод байна. Уг тайланд 2025 оны эхний хагаст сэргээгдэх эрчим хүчний гарц нэмэгдсэн, эрчим хүчний дотоод эрэлт суларсан зэргээс үүдэн гол хэрэглэгч орнууд болох БНХАУ, БНЭУ-ын хэрэглээ бага зэрэг буурсан байгаа ч цаашид оны эцэс гэхэд нүүрсний эрэлт 2024 оны орчимд хадгалагдах төлөвтэй байна.

Нүүрсний хэрэглээ 2026 онд 2024, 2025 оны орчимд байх ч үнийн хувьд бага зэрэг сэргэлт ажиглагдаж магадгүй байна. Харин коксжих нүүрсний тухайд дэлхийн эдийн засгийн байдал тодорхойгүй, ДНБ-ий өсөлт удааширсан зэргээс шалтгаалан эрэлт 2025 онд 1.6 хувиар буурах хүлээлтийг үүсгээд байна. Энэ оны тухайд эрэлтээ давсан их хэмжээний нүүрсний овоолго үүссэн байгаа нь нэгж үнэ одоо байгаа түвшинд хадгалагдах, магадгүй буурах нөхцөлийг бүрдүүлж болзошгүй МУ-ын Засгийн газраас боловсруулсан 2026 оны төсвийн төсөлд экспортын нүүрсний дундаж үнийг 70.0 ам.доллар байхаар төлөвлөсөн нь 2025 онд төсөвлөсөн 105.0 ам доллар/тн нэгж үнэтэй харьцуулахад харьцангуй бодит байдалд ойрхон байх магадлалтай харагдаж байна.

Түүнчлэн 2025 оны 07-р сараас эхлэн биржээр арилжаалсан нүүрсний арилжаа сэргэж, оны эхний хагас жилд 610.4 тэрбум төгрөг байсан арилжааны дүн 7, 8-р саруудад нийт 1,673.1 тэрбум төгрөгт хүрч, 2.7 дахин нэмэгдсэн нь цаашид нүүрс экспортын дундаж үнэ сэргэх магадлалыг нэмэгдүүлж байна. Цаашид дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал буурснаар аж үйлдвэрлэлийн гол түүхий эд болох ган, төмрийн үйлдвэрлэл сэргэж, коксжих нүүрсний эрэлт нэмэгдэх боломжтой юм. “Супер цикл” гэдэг нь хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүний үнэ ханш урт хугацаанд хэвийн мөчлөгөөс давсан өсөлт ба бууралтаар давтамжтай явахыг хэлдэг​.

Түүхий эдийн үнэ ханш нь ерөнхийдөө урт хугацааны өсөлт ба бууралтын мөчлөгөөр хамтдаа хөдөлдөг бөгөөд энэ мөчлөг 15–20 жил үргэлжилдэг тул тэдгээрийг “супер цикл” гэж тайлбарлажээ. Энэ нь ердийн бизнесийн мөчлөгөөс ялгаатай нь нэг салбараар хязгаарлагдсан бус олон түүхий эдийн үнэ ханш урт хугацаанд зэрэг өсч хувирах онцлогтой. Хятадын эдийн засгийн хурдацтай өсөлт супер циклийн нэг үе дэлхийн өнөөг хүртэл түүхий эдийн зах зээлд бараг 100 жилийн дотор зургаан удаагийн супер цикл болсон гэж судлаачид тооцсон байдаг. Одоогийн хамгийн сүүлийн супер цикл нь Хятад, Энэтхэг зэрэг Ази тивийн эдийн засгийн хурдтай өсөлттэй холбоотой. Тухайлбал, 2000-аад оны эхээр БНХАУ-ын бүтээн байгуулалт асар өндөр түвшинд явж, түүхий эдийн үнэ, ялангуяа төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ тэнгэрт хадсан. Сүүлийн судалгаагаар Хятадын эдийн засгийн хурдацтай өсөлт супер циклийн нэг үе гэж үздэг.

Энэ үеэр Монголын эдийн засаг жилд 7–10 хувийн өсөлттэй байсан нь түүхий эдийн үнийн огцом өсөлтийн үр нөлөө байлаа. Сүүлийн арван жилийн жишээг авч үзвэл, 2021-2022 онд COVID-19 цар тахлын дараах сэргэлт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, геополитикийн өөрчлөлтүүд зэрэг олон шалтгаанаар нүүрсний үнэ дахин өссөн. Энэ үед Европын улс орнуудад байгалийн хийн хомсдол үүсэж, зохицуулалтгүй нийлүүлэлт нүүрсний эрэлтийг нэмэгдүүлсэн тул гол үнийн өсөлтүүд эндээс бий болов. Жишээлбэл, 2022 оны хавар Европын байгалийн хийн үнэ түүхэн дээд түвшинд хүрсэнтэй зэрэгцээд АНУ болон Өмнөд Африкийн нүүрсний үнэ гурван дахин өсөх зэрэг түүхэн үзүүлэлтүүд тэмдэглэгдсэн. Орос-Украины дайн болон түүнтэй холбоотой Европын холбоо Оросын нүүрсний импортыг хязгаарласнаас нүүрсний нийлүүлэлт танагдаж, үнэ өсөх нөхцөл бүрдсэн юм.

Супер циклд юу нөлөөлөв?

Орчин үед Хятад улс дэлхийн нүүрсний хэрэглээний бараг 53 хувийг дангаараа эзэлдэг​. 2000-аад оноос эхлэн Хятадын хот суурины барилгажилт, аж үйлдвэрийн дэд бүтцийн өсөлт эрчимтэй явагдаж, нүүрсний эрэлт тасралтгүй нэмэгдсэн. Энэтхэг болон бусад Ази, Африкийн хөгжиж буй орнуудын эдийн засаг өсөж, эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэнээр нүүрс ашигладаг цахилгаан станцуудын эрэлт ч дагаад нэмэгдсэн юм. 2022 онд Энэтхэгт нүүрсний хэрэглээ жилийн дүнгээр 9 хувиар өссөн байдаг​. Гэвч ингэж эрэлт өсөхийн хэрээр нүүрсний нийлүүлэлтийн тал дээр ч асуудлууд гарсан. Тухайлбал, 2022 оны эхээр Индонез улсад нүүрсний дотоодын нөөц хүрэлцээгүй тул экспортод түр хориг тавьснаар дэлхийн нүүрсний үнэ огцом өссөн явдал бий​. Энэ мэт нийлүүлэлтийн хязгаарлалтууд, уур амьсгалын хямрал зэрэг нь үнэ өсөхөд нөлөөлсөн.

Геополитик талаасаа Орос-Украины дайн, Олон улсын харилцааны өөрчлөлтүүд нүүрсний зах зээлийг мөн л өөрчилсөн. Европ олон улсын коксжих нүүрсний нийлүүлэлтэд хязгаар тавьж, байгалийн хийн хэрэглээг эрчимтэй танах болсон нь нүүрсний эрэлтийг түр зуур нэмэгдүүлж, дэлхийн зах зээлийн нийлүүлэлтийг эрсдэлд оруулсан юм​. Мөн Европын орнууд, Азийн зарим улсын эрчим хүчний бодлогын шилжилт нь нийлүүлэлт болон эрэлтэд зэрэг нөлөөлжээ. Тухайлбал, Европын Холбоо LNG хийн импортын хэмжээгээ ихэсгэсэн нь Азийн орнуудад нүүрс түлэх нөхцөл болсон. Дэлхий нийтийн уур амьсгалын бодлого зарим тохиолдолд нүүрсний эрэлтэд эсрэг үйлчилсэн. Хятадад салхин болон нарны цахилгаан станцууд олноор баригдсан ч одоо болтол нүүрсний хүчин чадал буурахгүй, харин шинэ нүүрсний станцууд баригдсаар байна​. Энэ нь урт хугацаанд нүүрсийг бүрэн орлуулахын тулд технологийн дэвшил шаардлагатай байгааг харуулж буй.

Монгол Улсын нүүрсний экспорт 2023 онд эрс нэмэгдэж 66.7 сая тоннд хүрсэн нь 2022 оныхоос 110.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Экспортын орлого энэ жил 8.76 тэрбум ам.долларт хүрсэн ч, тонн тутмын дундаж үнэ 35.9 хувиар буурч 131.39 ам.доллар болсон байна​.

Нийт экспортын 99.5 хувийг БНХАУ дангаараа худалдан авч, Монголын нүүрсний бараг бүх нийлүүлэлтийг эзэлж буй. Хятадад Оросын орон зайгаа тэлэх сонирхол Хятад болон Австралийн хооронд нүүрсний худалдааны маргаан Монголын экспортын хувьд шинэ боломжийг нээсэн. Хятадын Засгийн газар Австралийн коксжих нүүрсийг түр хязгаарласан үеэр Монголыг нөхөх эх үүсвэр болгон харав. Мөн хоёр тал худалдааг дэмжих үүднээс хил орчмын дэд бүтцийг сайжруулж байгаа нь тээвэрлэлтэд эерэг нөлөө үзүүлж байна. Хятадын нүүрсний томоохон уурхайн олборлолт өнгөрсөн жил өссөн нь импортын шаардлагыг тодорхой хэмжээгээр бууруулж байна. Тухайлбал, 2025 оны эхний улиралд тус улсын 10 том нүүрсний компани нийт 591.24 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх жилээс 7.21 хувиар өссөн үзүүлэлт байв​.

Хятадын дотоод олборлолт нэмэгдсэн нь импортыг багасгах хүчин зүйл болж байна. Монгол–Хятадын хил дамнасан нүүрс тээврийн гол гарц Гашуунсухайт–Ганцмод боомтод 2025 оны 4-р сарын 21-ний байдлаар нийт 11.34 сая тонн ачааны 10.82 сая тонн нь нүүрс тээвэрлэлтийн ачаалал өндөр байгааг харуулж буй. Үүнээс гадна Ганцмод боомтын агуулахад 4.9 сая тонн нүүрс хуримтлагдсан нь хятадын дотоодын үйлдвэрүүдийн худалдан авалт, тээвэрлэлтэд удаашрал үүссэнээс үүдэлтэж. 2024 онд Хятад улс коксжих нүүрсэн дээр 3 хувийн импортын татвар ногдуулахаар шийдвэрлэсэн нь Монголын нүүрсний худалдааг ч мөн хамрав. Гэсэн ч Монголын нүүрсний үнэ бусад эх үүсвэрээс харьцангуй бага учраас энэ татвар экспортод шальтай сөрөг нөлөө үзүүлээгүй.

ОХУ-ын хувьд Хятад руу гаргадаг биет нүүрсний хэмжээгээр өнөөдрийн байдлаар Австрали, Индонези, Монголын дараа орж буй. 2024 онд ОХУ-аас Хятад руу 95 сая тонн нүүрс экспортолсон бол энэ онд уг хэмжээг 105 сая тонн болгож нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Ингэхдээ төмөр замын хүчин чадлаа сайжруулсны үндсэн дээр нийлүүлэлтийг улам нэмэгдүүлнэ гэдэг зорилт тавиад буй. Сахагийн “Эльга” нүүрсний уурхайгаас эхлэн Номхон далай тийш чиглэсэн 531 км урттай шинэ төмөр зам болон Номхон далайн эрэгт Чумикин нэртэй шинэ боомт барих ажлыг эхлүүлсэн. Нийт 37.1 тэрбум рублийн өртөгтэй байх бөгөөд жилд Номхон далайгаар гэхэд л оросын талаас 30 сая тонн нүүрс нийлүүлнэ хэмээн тооцоолж, энэ дүнгээ 2027 оноос жилд 50 сая тонн болгох зорилт тавьжээ. Энэ хавар төмөр замын барилга угсралтын ажил дуусаж, эхний удаагийн нүүрсээ ачиж, галт тэрэгний цувааг туршилтаар явуулахдаа 14 сая тонн нүүрс гаргахаар болсон байна. Харин туршилт дууссаны дараагаас төлөвлөсний дагуу 30 сая тонн нүүрс Хятад руу нийлүүлэх аж.

Ингэснээр Оросын талаас цаашид Хятад руу экспортлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэх, Хятадын дотоодын хамгийн том зах зээл рүү нэвтрэх боломжоо ийн бүрдүүлээд байна. Нүүрсний үнэ гурван жилийн доод хэмжээндээ хүрснээр супер цикл дууссан Шинжээчдийн ихэнх нь 2020-оод оны хоёр дахь хагасын супер цикл өндөрлөгтөө хүрч байгааг онцлов. Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) 2022 онд дэлхийн нүүрсний хэрэглээ 4 хувиар өсч түүхэн дээд түвшиндээ буюу 8.42 тэрбум тонн болсон талаар мэдээлсэн бол 2023 онд Азийн гол орнуудын өсөлтөд тулгуурлан 1.4 хувиар нэмэгдэж дээд түвшинд хүрэхээр байсан 2024 оноос хэрэглээ тогтворжиж буурах таамагтай байна.

Тухайлбал, Хятад улс бүтээн байгуулалт давамгайлсан эрчим хүчний хэрэглээнээсээ цэвэр эрчим хүчний өсөлт рүү шилжих явцад нүүрсний эрэлтээ аажмаар бууруулна гэдгээ зарласан.

Австралийн “Financial Review” сонин 2025 оны эхээр “Нүүрсний үнэ гурван жилийн доод хэмжээнд хүрснээр супер цикл өндөрлөж байна” хэмээн бичсэн нь дэлхийн зах зээлд нийлүүлэлт нэмэгдэж, эрэлт түр зуур буурч буй гэдгийг сануулж буй. Товчхондоо, одоогоор нүүрсний супер циклийн оргил үе дуусаж буй ч нөгөө талаараа нүүрсний зах зээлийн ойрын болон дунд хугацааны хөдөлгөөнийг анхааралтай ажиглах ёстой тал ч бий. Гэхдээ ирээдүйн хувьд хэд хэдэн эрсдэл байгаагийн хамгийн чухал нь дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүчний хангамж нэмэгдэж, нүүрсний хэрэглээ буурч байгаа нь урт хугацааны эрсдэл үүсгэхээр байна.

Тухайлбал, Монгол Улсын нүүрсний дундаж үнэ 2024 оны сүүлчээр түүхэн дээд түвшиндээ буюу 153 ам.доллар хүрснээс хойш 2025 оны эхэн үед 40 хувиар буурч, тонн тутмын үнэ ойролцоогоор 100 орчим ам.доллар болсон нь экспортын орлогод сөргөөр нөлөөлсөөр байгаа. Ийм нөхцөлд Монголын нүүрсний экспортын тогтвортой байдлыг хангахын тулд дотоодын олборлолт, тээвэрлэлтийн хүчин чадлыг сайжруулах, шинэ зах зээл рүү экспортлох стратегийг эрчимжүүлэх нь манай улсын эдийн засгийн авралын гарц мөн.

Энд би Владивостокын боомт, Япон,Өмнөд Солонгосын зах зээлийн тухайд ярьж байна. Х.Баттулгын өргөн цариг яг чухам үүнийг харсан стратеги байсан юм. Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын үе шат дуусгавар болсноор америк доллараас бүрэн хамаарал Монголын эдийн засаг агших эрсдэл тулгараад буйг дээр доргүй ухамсарлах учиртай. Монголыг улс төр бодлогын өрсөлдөөнөөр биш бүлэглэлүүдийн сөргөлдөөнөөр үргэлжилсээр байвал бид удахгүй модоо барина. Эцэст нь тэмдэглэхэд газрын ховор элементийн олборлолт, экспортын төсөл эдийн засагт бодит өгөөжөө үзүүлэх нь богино хугацаанд боломжгүйн дээр гадны тусгай албадын далд явуулга, дотоодын шантаачдын овоо хараанд нэгэнт орсон учраас гацах эрсдэл өндөр. Уул нь бас нэг хувилбар мөн байсан юмсан.

Нийтлэлч: Чонос О.ГАНЗОРИГ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх