Ерөнхий сайд Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр эдийн засагч Б.Даваадалай ажиллаж байсан. Тэрбээр “Эрдэнэс Монгол”компанийн захирал болох тул ажлаа хүлээлгэн, суудалд нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ирж байна.
УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд нь
1998-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн удирдлага, нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн
2000-2007 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтэст шинжээч, референт
2007-2009 онд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга
2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх
2010-2011 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хуулийн бодлогын зөвлөх
2011-2012 онд Монгол Ардын Намын Намын байгуулалтын хэлтсийн дарга
2012-2014 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газрын дарга
2014-2015 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ажлын албаны дарга
2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2019 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн




