CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-12-01 • 1м унших

126 гишүүнтэй гэх гоёхон тодотголтой парламентад маань эгүүлэн татагдах болзлоо хангасан гишүүн цөөнгүй бий. Эрх мэдэл, албан тушаалын ардтай эрх мэдлээ урвуулан ашиглах, хууль бусаар хөрөнгөжих, бусдад давуу эрх олгох гэм зэм нуугддаг. Угтаа УИХ-ын гишүүд маань, “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөсөн. УИХ-ын гишүүний тангаргийн үгэнд "...авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж..." гэх нэмэлтийг АТГ-ын дарга З.Дашдаваагийн саналаар тусгагдсан гэдэг шиг санагдаж байна.

Гэтэл өнөөдрийн байдлаар нэр бүхий гишүүд УИХ-ын гишүүнээс эгүүлэн татагдах болзол, нөхцөлийг давуулан биелүүлчихсэн хэрнээ таг чиг сандалдаа тухлан өрөөндөө бүгсээр...

Тэд  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын анхдугаар чуулганыг нээх үедээ сануулсан, ”Ард түмнийхээ халуун итгэл, их хүлээлт дунд парламентын гишүүнээр сонгогдсон та бүхэн хүний ёсыг огоорон, ёс зүйн алдаа гаргаж, өргөсөн тангаргаас няцвал ард түмнээс уучлал гуйн, нэн даруй өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх ёстой. Төрийн сүлд, ард түмэндээ өргөсөн тангаргаа зөрчсөн хэн ч ард түмний төлөөлөл болж, энэхүү эрхэм хүндтэй танхимд суух учиргүй шүү” гэж хэлснийг аль хэдийнэ хоолтойгоо холиод идчихсэн байх шиг байгаа учраас улиглан, гоншигнон сануулах нь зүйтэй байх. Сануулгыг хүргэх гишүүдийн нэрс болон холбогдсон “асуудал”-ыг дор товчлон хавсаргав.

Н.АЛТАНХУЯГ АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН

Улсын дээд шүүхээс Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг хэлэлцээд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Говийн зам” ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан, “Бэрэн” ХХК-д 2014 онд Хөгжлийн банкнаас зээл олгосон гэх хэргүүдийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна гэж үзэж, прокурорын эсэргүүцлээс зарим хэсгийг хангаж гэм буруутай эсэхийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шалгагдаж байгаа гэсэн үг.

Б.НАЙДАЛАА БУСДАД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН

Мөн л Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан 80 хүний нэг нь УИХ-ын гишүүн Б.Найдалаа. Мань эр Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж улсад 44.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан. Тодруулбал, “Бэрэн групп” ХХК-д 22.7 сая хүртэлх ам.долларын зээл олгохыг дэмжсэн санал өгч, 2014 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай “Бэрэн групп” ХХК-д зээл олгох тухай” тогтоол гаргасан. Улсын дээд шүүхээс Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдэд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэхдээ дүгнэлтэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, цагаатгасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна гэж дүгнэсэн.

С.ГАНБААТАР ЭРХ МЭДЛЭЭ УРВУУЛАН АШИГЛАСАН

Авлигатай тэмцэх газраас “УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон МҮЭХ-ны албан тушаалтнуудтай холбоотой 15 гомдол мэдээлэл 2020 оноос хойш ирсэн. Үүнээс 11-т нь хэрэг бүртгэл нээж, дөрвөн хэргийг нь одоо мөрдөн шалгаж байгаа” гэж мэдээлсэн. Түүнчлэн тус газраас УИХ-ын гишүүн С.Ганбаатарт холбогдох хэргийг шалгаж дуусаад, 2025 оны наймдугаар сарын 9-нд шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн. Товчхондоо МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм билээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг МҮЭХ-ны газрыг бусдад худалдаж, хууль бусаар шилжүүлсэн гэх хэрэгт шалгаж байгаа гэсэн үг.

Э.БОЛОРМАА ХУУЛЬ БУС ХАНДИВ АВСАН

УИХ-ын сонгуулийн үеэр оффшор бүс дэх гадаадын компаниас хандив авсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Э.Болормаад холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ. Прокуророос тус хэрэгт харьяалал тогтоож, үргэлжлүүлэн шалгах эсэхийг шийдвэрлэх юм.  Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 56.1.1 дэх хэсэгт "гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага хандив өгөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэсэн үг. Тэрбээр оффшор бүсэд бүртгэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан ч хууль бус гэдгийг нь мэдээд буцаасан хэмээн ам алдсан удаатай.

Х.БАТТУЛГА АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН

Авлигатай тэмцэх газраас Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийг мөрдөн шалгаж дуусаагүй гэдэг мэдээллийг өгсөн. Уг хэргийг шуурхай шалгахаар 2025 оны дөрөвдүгээр сард хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан ч хэргийг шалгаж дуусаагүй л байгаа. Экс ерөнхийлөгч маань  "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан байж болзошгүй", "Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй" гэх асуудлаар шалгагдаж байгаа гэсэн үг л дээ. ЗГХЭГ-ын дарга асан Н.Учралын мэдээлснээр манай экс Ерөнхийлөгч 39 стратегийн ордод хамаардаг Төгрөг нуурын ордыг үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж 250 сая ам.доллараар зарсан. Бүр тодруулбал, Виржини арал, Сингапур, Хонконгод бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийсэн гэх. Хэдийгээр Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны есөн сард "Төгрөг нуурын орд газрыг Үндэсний баялгийн санд шилжүүлсэн гэх мэдэгдэл бий ч хэрэг хуучирдаггүй гэж үг бас бий.

Х.БУЛГАНТУЯА ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар "Засгийн газрыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн". Тодруулбал, Улсын Их Хурлын тухай хуулийн 9.3 дугаар зүйлд “Хэрвээ Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүн тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан бол Улсын Их Хурал энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан байдаг билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Ханиад томууны бүх вирусийн эсрэг вакцин бүтээжээ
2026-02-22 • 1м унших
Шууд
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу автобус 24 цагаар үйлчилж байна
2026-02-22 • 1м унших
Эдийн засаг
Монголын өвлийг үзэхээр 60 мянган жуулчин иржээ
2026-02-22 • 1м унших
Гадаад мэдээ
Нефтийн үнэ 6,5 хувиар өсжээ
2026-02-22 • 1м унших
Эдийн засаг
Г.ЗАНДАНШАТАР:Эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарсны 40 хувь буюу 2.9 хувь нь хөдөө аж ахуйн өсөлт байна
2026-02-22 • 1м унших
Шууд
Төрийн хан хуурчаар Ц.Соёл-Эрдэнэ үе залгамжлан томилогдлоо
2026-02-22 • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сук Ёлд бүх насаар нь хорих ял оноов
2026-02-20 • 1м унших
Шууд
Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт дээдийн номын анхны айлдвараа айлдав
2026-02-20 • 1м унших
Шууд
Хот хоорондын автобус өнөөдрөөс хэвийн үйлчилнэ
2026-02-20 • 1м унших
Шууд
“Милан Кортина 2026” өвлийн XXV наадамд оролцсон Монголын баг тамирчдын тэмцээн өндөрлөлөө
2026-02-20 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
2026-02-20 • 1м унших
Гадаад мэдээ
Украины асуудлаарх хэлэлцээнд ахиц гарчээ
2026-02-19 • 1м унших
Эдийн засаг
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ
2026-02-19 • 1м унших
Шууд
Автомашин живж, хоёр иргэн амиа алджээ
2026-02-19 • 1м унших
Шууд
Хүйтний эрч чангарна
2026-02-19 • 1м унших
Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
2026-02-17 • 1м унших
Шууд
Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
2026-02-16 • 1м унших
Шууд
Ц.Элбэгдорж: НҮБ-ын хурлын үеэр албаны хэдэн үг л сольсон
2026-02-16 • 1м унших
Улс төр
Хил орчмын газрыг ашиглуулах шийдвэрийг цуцалсантай холбогдуулан ХХЕГ-ын удирдлагуудад үүрэг өгөв
2026-02-16 • 1м унших
Улс төр
ХОТЫН ДАРГЫН ХУЛХИ ЗӨВЛӨХӨД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛЖ, ТӨСВӨӨС АВСАН ТӨГРӨГ БҮРИЙГ ТӨЛҮҮЛЬЕ, НИЙСЛЭЛЧҮҮД ЭЭ
2026-02-16 • 1м унших
Шууд
МОНЦАМЭ агентлагийн дарга асан, доктор, профессор Т.Баасансүрэн Ардын багш цол хүртлээ
2026-02-16 • 1м унших
Шууд
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1639 дуудлага иржээ
2026-02-16 • 1м унших
Шууд
“АЮУЛГҮЙ СҮЛЖЭЭ” ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨГДСӨН 16 НАСТАЙ ОХИНЫ ЭЭЖ ГОМДОЛ ГАРГАЖЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ШАЛГАЛТ ЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАНА
2026-02-15 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ: САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН
2026-02-15 • 1м унших
Шууд
"АЛТАН УНАГА”-НЫ ЭЗЭД
2026-02-15 • 1м унших
Шууд
МОНГОЛ ЦЭРГҮҮД ДЭЛХИЙД АВАРГАЛЛАА
2026-02-15 • 1м унших
Шууд
Монгол Улсад 100-аас дээш настай 166 ахмад настан байна
2026-02-15 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
1 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх