УИХ-ын даргаар Н.Учралыг томилох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
2025.11.20 •
1м унших
УИХ-ын даргаар Н.Учралыг томилох асуудлаар АН-ын бүлэг 14.00 цаг хүртэл завсарлага авлаа. Тодруулбал УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд олонхын саналаар Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжжээ. Бүлгийн хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, Н.Энхбаатар нар оролцож МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулж, МАН-ын дарга, Тэргүүн шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлж байгаагаа илэрхийлсэн.
Харин АН-ын бүлгээс "УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй, намаасаа түдгэлздэг байх" хуулийн төслийг санаачилсан билээ.