СХД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс "Хууль сурталчлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа.
Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн, тэнсэн албадлагын арга хэмжээ авагдсан, хорих байгууллагаас суллагдсан, ажилгүй иргэдийг ажилд холбох зуучлах, нийгэмшүүлэх зорилго бүхий тус өдөрлөгт ажил олгогч 9 байгууллага 550 ажлын байр санал болгосон байна.
Үүнд “Номин холдинг” ХХК, “Алтан жолоо импекс”, “Монос хүнс” ХХК, “Тохижилт үйлчилгээний төв”, “ICE MARK” ХХК, “Буян холдинг” , “Мон цемент буйлдинг”, “Зорчигч тээвэр-3” ХХК, “Шунхлай” ХХК зэрэг ажил олгогч байгууллагууд ажлын шуурхай ярилцлага явуулан хамтран ажиллажээ.
Дээр дурдагдсан зорилтот бүлгийн иргэдэд ажил олдох боломж хомс байдаг талаар мэргэжлийн байгууллагынхан онцолж байлаа.