Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим томилгоог хийлээ
2022.06.15 •
1м унших
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим томилгоог хэлэлцсэн байна.
Тодруулбал Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн Тамир Спортын Улсын Хорооны/БТСУХ/ даргаар Д.Жаргалсайханыг томилсон байна. Уг хорооны даргаар ажиллаж байсан Ц.Шаравжамц өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ.
Мөн хоёр газрыг нэгтгэх шийдвэр гаргасан байна. Тодруулбал Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар болон Нийгмийн халамжийн газрыг нэгтгэжээ. Энэхүү шийдвэрийг халамжаас хөдөлмөрт шилжих бодлого, Төрийн хэмнэлтийг хуулийн дагуу, ажлын уялдаа холбоог сайжруулахаар гаргасан байна.